АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулсан үнэлгээ, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг зөв зохистой шийдэх арга замыг талаарх тодорхой санал зөвлөмж, холбогдох олон улсын туршлагаас тусгасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-31.pdf
Түлхүүр үг:сонгууль, сонгуулийн санал, улс төр, улс төрийн нам, сонгогчид, сонгуулийн систем, сонгуулийн хууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Ардчилал, Сонгуульд Туслах Олон Улсын Хүрээлэнгээс хэвлэн гаргаж байгаа энэхүү номд сонгуулийн тогтолцоо, түүний үр дагаврын тухай маш чухал мэдлэг мэдээллийг багтааж, нарийн түвэгтэй ойлголтуудыг хүртээмжтэй байдлаар тайлбарлан танилцуулжээ. Ардчилсан шилжилт, шинэчлэлийн үйл явцын гол асуудлуудыг практик талаас нь дэлхийн цар хэмжээнд авч үзсэн, энгийн, ойлгомжтой байдлаар бичигдсэн зэрэг нь энэхүү гарын авлагыг тогтвортой ардчиллыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож буй хүн бүрт чухал хэрэгтэй ном болгожээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм форум
Он:2010
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/ElectoralSystem.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт - Ардчилал, сонгуульд туслах Олон Улсын хүрээлэнгийн гарын авлага
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2005-05-11
Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн хэвлэл мэдэээллийн мониторингийн хоёрдахь шатны дүн
2005-05-11
Глоб Интернэшнл ТББ нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих чиглэлээр ажилладаг ба 2005 оны 5-р сарын 22-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд системтэй ажиглалт хийхээр хэвлэл мэдээллийн мониторинг төслийг хэрэгжүүлж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2ndreport_mn.pdf
Түлхүүр үг:мониторинг, хэвлэл мэдээллийн мониторинг, ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн мониторинг, хэвлэлийн эрх чөлөө,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Сонгуулийн кампанит ажилд төрийн эх үүсвэрийг урвуулан ашиглах, хэвлэл мэдээллийн тэнцвэргүй байдалд мониторинг хийх зорилгоор “2004 оны УИХын сонгуулийн кампанит ажлын санхүжилтийн мониторинг” төслийг Нээлттэй Нийгэм Форум, Сонгогчдын Боловсрол Төв болон Глоб Интернэйшнл зэрэг төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүллээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/ElectionMonitoring2004UIH.pdf
Түлхүүр үг:сонгуулийн кампанит ажил, сонгуулийн кампанит ажлын мониторинг, сонгуулийн хууль, улс төрийн орчин, улс төрийн нам, улс төрийн санхүүжилт, сонгуулийн кампани
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь