АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦҮҮДИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид сонгууль, улс төрийн намын санхүүжилт, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг дэмжих, төрийн хариуцлагыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах, энэ асуудлаарх гол хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн оролцоотой эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд төр болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих чадавхыг бэхжүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, оролцоотой болгох процессыг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хууль, түүнчлэн иргэний нийгмийн зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд голлон анхаарч ажиллаж байна.
Шинэ
2008-11-25
Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжсэн эрх зүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам
2008-11-25
Энэхүү судалгаагаар Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй зогсонги байгаад ямар хүчин зүйлс нөлөөлж буйг тодорхойлж, өнөөгийн эрх зүйн болон үйл ажиллагааны орчинд үнэлгээ өгөхийг зорьжээ. Судлаач Ч.Базар энэ ажлынхаа хүрээнд энэ чиглэлээр өмнө хэрэгжүүлсэн судалгаа, мониторингийн ажлын дүнг нэгтгэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодорхойлж бодлогын хувилбарыг гаргасан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/PolPaper_InvestReporting.pdf
Түлхүүр үг:хэвлэл мэдээллийн салбар, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн орчин, сэтгүүл зүй, бие даасан хараат бус байдал, хууль эрх зүйн орчин
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2008-05-30
МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн агуулгын мониторинг
2008-05-30
Энэхүү судалгааг ННФ-ын санхүүжилтээр Монголын Хэвлэлийн Хүрээлэн 2006 оны сүүлээс 2008 оны эхний улирал дуусталх хугацаанд хэрэгжүүлсэн болно. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдалд “Олон Нийтийн Радио Телевизийн хууль” болон “Сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт”-ын үүднээс үнэлгээ өгөх зорилготой энэ мониторингийн хүрээнд гурван цогц судалгааг хийсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/MNB_report_final.pdf
Түлхүүр үг:хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн орчин, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, олон нийтийн радио телевиз
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2007-10-15
Хэвлэлийн өөрийгөө зохицуулах механизм буюу Хэвлэлийн Консулуудыг харьцуулсан судалгаа
2007-10-15
Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг дэмжих зорилгын үүднээс Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүй, Дотоод хэргийн яамтай хамтран зарим улсвинын хэвлэлийн өөрийгөө зохицуулах механизм, Хэвлэлийн Консулуудыг харьцуулсан судалгааг хийж Монголын нөхцөлд тохиромжтой байх зөвлөмжийг гаргалаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/press_counsil_pages20071015.pdf
Түлхүүр үг:Хэвлэлийн өөрийгөө зохицуулах механизм буюу Хэвлэлийн Консулуудыг харьцуулсан судалгаа
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү гарын авлага нь иргэд төрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх, уг эрхээ хэрэгжүүлэх арга замын талаар иргэдэд чухал шаардлагатай, иж бүрэн мэдээллийг хялбар бөгөөд сонирхолтой хэлбэрээр хүргэж, энэ талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар нийгмийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/medeelliin_erkhchuluu.pdf
Түлхүүр үг:Мэдээллийн эрх чөлөө - Гарын авлага
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь