ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 2-р улиралд өмнөх улирлаас 11 нэгж хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 7-н нэгж хувиар буурч 192,98 болсон байна. ХХИ 2011 онд ихээхэн унасан хэдий ч энэ оны 1-р улирлаас эхлэн аажмаар өсөж буй юм. Уул уурхай, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор иргэд өөрсдийн амьдралыг дээшлэнэ хэмээн хүлээлт бий болсон, тэрхүү хүлээлт нь 2009 оноос эхлэн ХХИ-г огцом өсгөсөн хэдий ч 2011 оноос эхлэн инфляци, цалин зэрэгтэй холбоотойгоор эргээд огцом буурсан билээ. Гэвч 2012 оны эхнээс эхлэн ХХИ тогтвортой өссөн нь иргэдийн дунд эерэг хүлээлт бий болоод буйг харуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q2 2012.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 2-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2012-06-22
Цалин хөлсний бүтцийн туршилтийн судалгааны бодлогын шинжилгээний тайлан- 2011
2012-06-22
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллага,
Үндэсний статистикийн хороотой хамтран 2009-2010 онд олон улсын жишигт нийцсэн “Цалин
хөлсний бүтцийн туршилтын судалгаа”-г явуулсан юм. Цалин хөлсний бүтцийн туршилтын судалгааны
үр дүн, мэдээлэл нь улсын хэмжээнд болон аж ахуйн нэгжийн түвшинд цалин хөлсний бодлогыг
боловсронгуй болгох, цалингийн тогтолцоог сайжруулах боломжийг олгож та бидэнд байна.
Хэвлэн нийтэлсэн:Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, БНСУ-ын ЗГ-ын Түншлэлийн хөтөлбөр
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/Tsalin hulsnii sudalgaa_2011.pdf
Түлхүүр үг:Цалин хөлсний бүтцийн туршилтийн судалгааны бодлогын шинжилгээний тайлан- 2011
Хөтөлбөр:*
Шинэ
2011 оны 4-р улирлын Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх улирлаас 16 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар тус тус буурчээ. Үүнд иргэдийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх үнэлгээ буурсан, цаашдын санхүүгийн нөхцөл сайжирна гэдэгт итгэлгүй, ирэх нэг жилийн эдийн засгийн нөхцөл байдлын хүлээлт тодорхой бус, үнийн өсөлтүүд үргэлжилнэ гэж хүлээж байгаа нь гол шалтгаан боллоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q4.2011.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 4-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний 4 дэх илтгэлийг албан ёсны статистик тоон мэдээлэл дээр үндэслэн, төрийн бус байгууллагуудыг оролцуулан, судлаач эрдэмтдийн саналыг тусган гаргаж байгаа учраас олон түмний оролцоотой бий болдог хөгжлийн бодлого, арга хэмжээнд дүгнэлт хийсэн томоохон тайлан болдог юм.
Хэвлэн нийтэлсэн:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/mdg4mon.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт: Үндэсний 4 дэх илтгэл
Хөтөлбөр:*
Шинэ
2012-05-31
МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг-3 судалгааны тайлан
2012-05-31
МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн
агуулгын мониторингийг Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр 3 дахь
удаагаа хэрэгжүүлсний үр дүн, тайланг толилуулж байна. Энэхүү судалгаа нь
Олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт хийсэн цуврал судалгааны бүрэлдэхүүн
хэсэг юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/MNB-2012.pdf
Түлхүүр үг:МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг-3 Судалгааны тайлан
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
This opinion survey was conducted with face-to-face interviews taking place between October 12-November 12, 2011 in 11 of the country’s 21 aimags and the independent municipality of Ulaanbaatar.
Хэвлэн нийтэлсэн:USAID
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/2012 March 9 Survey of Mongolian Public Opinion, October 12-November 12, 2011.pdf
Түлхүүр үг:Survey of Mongolian Public Opinion
Хөтөлбөр:*
Шинэ
2012-05-31
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийг дэмжих нь: Зааварлагчдад зориулсан гарын авлага
2012-05-31
Энэхүү гарын авлага нь сонгууль сурвалжлах сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх шинэ аргын талаар өгүүлсэн бөгөөд сонгуулийн талаар, мөн мэдээ, нийтлэл бичих арга техник болоод түүний төлөө үүрэх хариуцлагын талаар өгүүлнэ. Гарын авлагыг сонгууль, санал хураалтын үеэр дэлхий нийтээр өргөн цар хүрээнд ашиглаж болох боловч нэн тэргүүнд улс төрийн байдал тогтвор муутай орнууд буюу ардчилалд шилжиж буй орнуудын сэтгүүлчдийг зааварчлах хэрэгсэл болгох зорилгоор тусгайлан боловсруулсан юм.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2012
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/coachingmanuallast.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийг дэмжих нь: Зааварлагчдад зориулсан гарын авлага
Хөтөлбөр:*
Шинэ
2012-05-31
Monitoring of the Programming Structure and News and Information Programs of the Mongolian National Broadcaster in its Transition Period -3
2012-05-31
Herewith we present our third report on “Monitoring of the Programming Structure, News and Information Programs of the Mongolian National Broadcaster” conducted with the financial assistance of the Open Society Forum.
Хэвлэн нийтэлсэн:Open Society Forum
Он:2011
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/MNB-2012_eng.pdf
Түлхүүр үг:Monitoring of the Programming Structure and News and Information Programs of the Mongolian National Broadcaster in its Transition Period -3
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2012-04-12
Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог хангах нь: Иргэдэд зориулсан гарын авлага
2012-04-12
Гарын авлагыг орон нутгийн хөгжлийн төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх үүрэг бүхий нутгийн удирдлагын байгууллага, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр, иргэдийн хэрэгцээнд зориулан бүтээв.
Хэвлэн нийтэлсэн:ЗГХЭГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он:2011
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/Citizens participation_UNDP.pdf
Түлхүүр үг:Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог хангах нь: Иргэдэд зориулсан гарын авлага
Хөтөлбөр:*
Шинэ
2012-04-12
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл Монголд: Судалсан байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тойм
2012-04-12
Энэхүү судалгааны онцлог нь өмнө нь энэ сэдвээр хийгдсэн бүх судалгаанд арга зүйн талаас дүгнэлт өгөхөөс гадна жендэрээс үүдэлтэй хүчирхийллийг анх удаа хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн үүднээс буй харин холбогдох бодлогын орчин, иргэдийн ойлголт, үйлчилгээ, зохион байгуулалтын бүтцийн хамт шинэлэг аргачлалаар судалсан явдал юм.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/gender regarding violence.pdf
Түлхүүр үг:Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл Монголд: Судалсан байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тойм
Хөтөлбөр:*

