ИРГЭНИЙ БОЛОВСРОЛД
Ардчилал, хүний эрх, сайн засаглалын тухай мэдлэг, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох арга зам, боломжуудыг таниулсан гарын авлага, инфографик, видео материал зэрийг эндээс үзэж болно.СЭДВҮҮД
Шинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ОУХБ-тай хамтран Монголын хүний хөгжлийн дөрөв дэх удаагийн илтгэлийн хураангуйг “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” сэдэвтэйгээр бэлтгэж гаргалаа. Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байгаа ч гэсэн орлогын ядуурал хот, хөдөөгийн алинд ч өндөр хэвээр, орлогын тэгш бус байдал газар авч ядуурлыг бууруулах арга хэмжээ ахиц муутай байгаа энэ үед дээрх сэдвийг сонгож авсан нь цаг үеэ олсон гэж үзэж байна.
Хэвлэн нийтэлсэн:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он:2007
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/ES _mon_v2 from MU.pdf
Түлхүүр үг:хүний хөгжил ба Монгол, хөдөлмөр эрхлэлт ба жендерийн ялгаа, ажилгүйдэл ба ядуурал, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн эрх зүй, албан бус хөдөлмөр эрхлэлт
Хөтөлбөр:*
Шинэ
2007-11-18
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт
2007-11-18
Судалгаа нь Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгvй байдлын хамгаалалт болон шvvхийн eнeeгийн практикт vнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилготой байсан. Судалгаа нь 2005 оны 6 сараас 2007 оны 6 сар хvртэлх хугацаанд 2 vе шаттайгаар хийгдсэн.
Хэвлэн нийтэлсэн:Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-181.pdf
Түлхүүр үг:Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт
Хөтөлбөр:*
Шинэ
Ашгийн бус удирдахуйн асуудлаарх Төв болон Зүүн Европын Ажлын хэсэг нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш ашгийн бус байгууллагын удирдлагын зөвлөлүүдэд тулгарч буй сорилт, бэрхшээлийг судалж байгаа билээ. Есөн орны мэргэжилтэн, практик ажилтан нарыг эгнээндээ багтаасан тус Ажлын хэсэг нь Төв болон Зүүн Европын (ТЗЕ) ашгийн бус хийгээд төрийн бус байгууллагууд (ТББ)-ын удирдлага, зохион байгуулалтыг онцлог талаас нь судалж байгаа юм.им
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-7.pdf
Түлхүүр үг:төрийн бус байгууллагын удирдлага, ТББ-ын удирдахуйн зарчим, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, Монголын ТББ, ТББ-ын санхүүжилт, ТББ-ын удирдах зөвлөл, ТББ-ын дүрэм
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Дэлхий нийт иргэний нийгмийн бүлгүүдийн төсвийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд болоод цаашдын хүчин чармайлтад тус дөхөм болж, татварын бодлогод нөлөөлөлх чадварыг нь бэхжүүлэн, Засгийн газраа илүү хариуцлагатай байлгаж, иргэдийнхээ нэн ялангуяа эмзэг бүлгийнхний эрэлт хэрэгцээг илүүтэй хангадаг болгоход нь энэхүү гарын авлага тусална гэдэгт итгэлтэй байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/GuideTaxWork_mong.pdf
Түлхүүр үг:татварын чиглэлээр ажилладаг ТББ, татварын бодлого, улсын төсөв, төсвийн орлого зарлага, ТББ ба төсвийн үйл ажиллагаа, төрийн бус байгууллага ба мониторинг
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү гарын авлага нь мониторингийн тухай үндсэн ойлголт, мониторинг хийх аргачлал, түүний гол үр дүн болох тайланг бичих, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар өгүүлэх бөгөөд энгийн ойлгомжтой ашиглахад хялбар болсон байх хэмээн найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Monitoring_handbook_mon.pdf
Түлхүүр үг:ТББ ба мониторинг, мониторингийн аргачлал, мониторингийн үндсэн ойлголт, төрийн үйлчилгээнд мониторинг хийх, мониторингийн тайлан, мониторингийн төсөл, Монголын ТББ-ууд
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Өөрсдийн үйл ажиллагаанд төсвийн дүн шинжилгээг хамруулсан, эсвэл төсвийн дүн шинжилгээг ажлынхаа цөм болгосон хэдэн арван төрийн бус байгууллага өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байна. Ядуучуудын асуудлыг шийдвэрлэх, засаглалын тогтолцоог сайжруулахад төсвийн практик үйл ажиллагаа учир утгатай хувь нэмэр оруулж чадах нь тэдний хүчин чармайлтаар баталгаажиж байгаа юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/BudgetGuide_NGO_mong.pdf
Түлхүүр үг:улсын төсөв, төсвийн бодлого, төсвийн шинжилгээ, олон улсын төсвийн төсөл, засгийн газрын төсөв, төрийн бус байгууллага ба төсвийн мониторинг, төсөв боловсруулахад ТББ-ын оролцоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Given the sparse and dispersed population, there is some grassroots action to make the system more compact and save on administrative expenses. According to the current electoral system, when a political party wins a majority they in turn take over administrative power. This has been strongly criticized by some researchers. There are some politicians who believe that if the administrative bureaucracy were free from party direction, then the elected government would be more reliable and stable.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2007
Төрөл:
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2014/WHO report on violence and health - 2007.pdf
Түлхүүр үг:National Report on Violence and Health Mongolia
Хөтөлбөр:*
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд зориулсан цуврал хөтөч бэлтгэн гаргаж байгаа юм. Эдгээрийн нэг болох “Өргөдөл гомдлоо хэрхэн гаргах вэ” гарын авлага нь иргэд хувьдаа болон төрийн бодлогын асуудлаар өргөдөл гомдол гаргах, түүнийг хүлээн авах, шийдвэрлэх үйл явцын талаар иж бүрэн мэдээллийг тодорхой тохиолдолд ашиглах загвар жишээний хамт агуулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/UrgudulGomdlooHerhen20061201books.pdf
Түлхүүр үг:иргэдийн оролцоо, өргөдөл гомдол шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж, өргөдөл гомдол гаргах, хэнд өргөдөл гомдол гаргах вэ, өргөдөл хэрхэн бичих вэ, өргөдөл гомдлыг шийдвэрлэх
Хөтөлбөр:*
Шинэ
2006-09-28
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
2006-09-28
Улаанбаатар хот болон сонгогдсон хот суурин газруудын албан бус хэвшилд хөдөлмөр эрхлэж буй хүүхдүүдийн тоо, тэдний хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодруулан хүүхэд хөдөлмөрийн харилцаанд ороход нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгааныг тодорхойлох асуудал чухал байсан тул энэхүү судалгааг ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийг устгах хөтөлбөр санхүүжүүлэн гүйцэтгүүлсэн билээ.
Хэвлэн нийтэлсэн:Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/BaselineSurveyOnChildLabourInTheInformalSector_mn.pdf
Түлхүүр үг:албан бус хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн эрх зүй, хөдөлмөр эрхлэж буй хүүхдүүд, хүүхдийн хөдөлмөр, сургууль завсралт, хүүхдийн эрх
Хөтөлбөр:*
Шинэ
2006-08-16
Албан бусаар алт, жонш олборлож байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн суурь судалгаа
2006-08-16
2006-08-16
Албан бусаар алт, жонш олборлож байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн суурь судалгаа
2006-08-16
Энэхүү судалгаанд албан бусаар алт/жонш олборлож байгаа нийт 21 сум, эдгээр сумдаас 5-17 насны 348 хүүхэд, 18 ба түүнээс дээш насны 232 насанд хүрэгч хамрагдсан бөгөөд улсын хэмжээнд албан бусаар алт, жонш олборлож байгаа 5 ба түүнээс дээш насны нийт 45902 хүн байна гэсэн үр дүн гарчээ. Эдгээр ажиллах хүчний 90 гаруй хувь нь албан бусаар алт олборлож байна. Албан бусаар алт, жонш олборлож байгаа хүмүүсийг насны бүтцээр нь авч үзвэл, 17.4 хувь нь 5-17 насны хүүхдүүд байлаа.
Хэвлэн нийтэлсэн:Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Khuukhdiin_khudulmur_Uul_Uurkhai.pdf
Түлхүүр үг:албан бус хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн эрх зүй, хөдөлмөр эрхлэж буй хүүхдүүд, хүүхдийн хөдөлмөр, сургууль завсралт, хүүхдийн эрх
Хөтөлбөр:*

