ИРГЭНИЙ БОЛОВСРОЛД
Ардчилал, хүний эрх, сайн засаглалын тухай мэдлэг, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох арга зам, боломжуудыг таниулсан гарын авлага, инфографик, видео материал зэрийг эндээс үзэж болно.СЭДВҮҮД
Шинэ
“Хууль хэрхэн гардаг” тухай гарын авлага нь иргэдэд хууль, эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хууль батлан гаргах үйл явц, тэдгээрт иргэд хэрхэн оролцох боломжийн талаар өгүүлж, иргэдийн хуулиа дээдлэн, төрийнхөө үйл хэрэгт тус нэмэр болж амьдрах сэтгэлгээг дэмжихэд өчүүхэн төдий хувь нэмэр оруулах зорилгоор бүтээгдсэн билээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/HowLawIsMade.pdf
Түлхүүр үг:хууль батлан гаргах үйл явц, иргэнийн хуулийн мэдлэг, хууль боловсруулалт, хуулийн тухай ойлголт, хуулийн төсөл боловсруулалт, хууль бүтээх үйл ажиллагаанд иргэний оролцоо
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
Энэхүү гарын авлага нь бизнесийн ба эдийн засгийн мэдээ сурвалжлагын үндсийг заах бөгөөд түүнчлэн компаниуд, бараа түүхий эд, банкны үйл ажиллагаа, ерөнхий эдийн засаг зэрэг онцлог асуудлыг гүнзгийрүүлж авч үзнэ. Бүлэг бүрт аливаа асуудлыг сурвалжлахад эх сурвалжийг хэрхэн олж авах, бичлэгийн санааг хэрхэн гаргах талаарх зөвлөгөө өгөгдсөн болно. Сүүлчийн хэсэг нь бизнесийн ба эдийн засгийн мэдээллийн онлайн эх сурвалжуудыг олж авахад зориулагдав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/BEZ_News2005.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн сэдвээр сурвалжлах, санхүүгийн зах зээлийн мэдээ мэдээлэл, эдийн засгийн мэдээлэл, бизнесийн мэдээ, бүс нутгийн эдийн засгийн мэдээлэл
Хөтөлбөр:*
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой сэдвүүдээр иргэдэд зориулсан гарын авлага боловсруулан гаргаж байгаа билээ. Энэхүү цуврал номын нэг болох “Иргэн ба татвар” гарын авлагыг Танд өргөн барьж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Irgen & Tatvar - mong.pdf
Түлхүүр үг:Иргэн ба татвар - Татвар төлөгчдөд зориулсан гарын авлага
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Эл гарын авлага юуны түрүүн иргэн та газрын харилцаанд бүрэн мэдээлэлтэйгээр оролцох боломж хангахыг зорьж буй.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/GuidebookLandReform2005.pdf
Түлхүүр үг:Монгол улсын газрын харилцаа, газрын шинэтгэл, газар ашиглалт, газрын тухай хууль, газар эзэмших эрх, газар өмлөх иргэний эрх, газрын татвар төлбөр
Хөтөлбөр:*
Шинэ
Судалгаанд салбарыг хөгжүүлэх тааламжтай хүчин зүйл ба саад бэрхшээлийг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын төсөөлөл ба эдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаарх олон улсын тогтсон туршлагын жишиг судалгааг хянан үзэж, хөрөнгө оруулалтын уур амьсгал болон салбарын удирдлагыг сайжруулахад чиглэгдсэн Засгийн газрын арга хэмжээний хувилбаруудын талаар зөвлөмж гаргахын тулд уул урхайн салбарын өнөөгийн байдлыг дүгнэж үзэв.
Хэвлэн нийтэлсэн:Дэлхийн Банк
Он:2004
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/MiningReport_mn.pdf
Түлхүүр үг:Монгол улсын байгалийн баялаг ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбар, эдийн засгийн өсөлт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ашигт малтмал уул уурхайн эрх зүйн орчин
Хөтөлбөр:*
Шинэ
Энэхүү эмхэтгэлийн зорилго нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмууд хувийн компаниудад ямар ашиг тустай байж болох, эдгээр ашгийг хэрхэн олох тухай ойлголт өгөхөд оршино.
Хэвлэн нийтэлсэн:Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Он:2002
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-201.pdf
Түлхүүр үг:Дэлхийн бизнес ба ДХБ-ын үүргийн тухай
Хөтөлбөр:*
Шинэ
2001-11-11
Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт хувиараа алт олборлогсдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын байдалд явуулсан судалгааны дүн
2001-11-11
Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт хувиараа алт олборлогсдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2001
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-146.pdf
Түлхүүр үг:Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт хувиараа алт олборлогсдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын байдалд явуулсан судалгааны дүн
Хөтөлбөр:*

