МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Төлөвлөж буй болон зохион байгуулсан хэлэлцүүлэг, бусад арга хэмжээний талаарх мэдээлэл, шинэ судалгааны тайлан болон манай үйл ажиллагаатай холбоотой зарлалын чанартай мэдээллийг эндээс үзнэ үү.Шинэ
Нээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдөл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран уг өдрийг угтаж, “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.
Шинэ
Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл болон тус салбарын хувьд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн байдлыг авч үзлээ. Судалгаагаар эрүүл мэндийн салбарын төсвийн зарцуулалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа нь харагдлаа. Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн 3 дахь зорилго буюу ”Эрүүл мэндийг дэмжих” зорилгын хэрэгжилтийг хангахад ихээхэн сорилт тулгарч байна. Иймд эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл, удирдлагыг сайжруулах чиглэлээрх санал, зөвлөмжийг судлаачийн зүгээс гаргалаа.
(Нийтлэлийн линк: https://internationalbudget.org/publications/examining-budget-credibility-in-mongolias-health-sector/)
Шинэ
Шинэ
Шинэ
2023-06-23
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.
2023-06-23
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн Уншигч танд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын байгууллагын зүгээс хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж буй байдал, 2021 оны төсвийн гүйцэтгэл нь бодлого болон хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэх байдал, аудитын зөвлөмжийн хэрэгжилт, дотоод аудитын тогтолцоо зэрэгт анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, түүний үр нөлөөг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
Шинэ
Шинэ
Шинэ
Шинэ
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор салбарын засаглалын тулгамдсан асуудлаар бодлогын болон хууль зүйн шинжилгээний төслийн шалгаруулалт зарлаж байна.
Шинэ
Шинэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаарх үүрэг амлалтад нийцсэн эсэхийг үнэлж энэхүү санал шүүмжийг боловсрууллаа. Хуулийн шүүмж нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2023 оны 03 дугаар сард олон нийтэд танилцуулагдсан хувилбарт үндэслэсэн болно.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын арван нэг дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын тав дугаарт нийтлэгдсэн “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, Хууль зүйн доктор Б.Эрдэнэбат, хөтлөгч хуульч, өмгөөлөгч Ж.Батмөнх нар ярилцлаа.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хөтөлбөр нь хууль зүйн салбарын байгууллагуудын хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үр дүнтэй механизм, тогтолцоо бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой. Энэ зорилгын хүрээнд 2023 онд дараах тодорхой сэдвээр бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлаж, хууль зүйн салбарын хүрээнд тулгамдсан асуудал, түүнд хүрэх бодлогын шийдлийг эрэлхийлж байна
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын ес дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын арав дугаарт нийтлэгдсэн “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч, “Онч шийдэл” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир хөтлөгч “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгатай ярилцлаа.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын ес дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын арав дугаарт нийтлэгдсэн “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч, “Онч шийдэл” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир хөтлөгч “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгатай ярилцлаа.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс хараат бус судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог юм. Энэ удаа нийтийн төсөв, санхүүгийн дор дурдсан чиглэлээр судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.