Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2020-2024 онд нийт 10.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт сүүлийн жилүүдэд ямар түвшинд байгааг судлах зорилгоор Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн А.Мөнхцог ахлагчтай судалгааны баг Монгол Улсын төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын судалгааг хийж, манай улс төсвийн хөрөнгө оруулалт хийхэд ашиглаж буй аргачлалыг олон улсын аргачлалтай харьцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төлөвлөлт болон хэрэгжилтийн уялдааг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулсныг сонирхогч талуудад хүргэж байна. Татаж авах.


