Нээлттэй нийгэм форум нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар цуврал судалгаа хийж байгаа билээ. Энэ удаад - "Хууль тогтоомжийн төсөл судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчмын хэрэгжилт" - Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилт" сэдэвт судалгаануудыг хийж, үр дүнг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Иймд 2025.12.05-ны Баасан гарагийн 10-12 цагт Нээлттэй нийгэм форум дээр болох хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. Судалгааны тайланг https://forum.mn/post/170216 холбоосоор хүлээн авч танилцана уу.



