Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах чиглэлээр хийсэн судалгаа, хэлэлцүүлэг

A- A A+
Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах чиглэлээр хийсэн судалгаа, хэлэлцүүлэг

Нээлттэй нийгэм форумаас Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн бодлогын цуврал судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлж буй билээ.  

Энэ хүрээнд 2025 оны 12 сарын 5-ны өдөр хуулийн төсөл боловсруулахад хийгддэг судалгаа, шинжилгээний чанар, түүнийг сайжруулахад анхаарах асуудлуудаар хуульч, судлаач зэрэг салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдлөө. Хэлэлцүүлгийн үеэр Тогтолцоо, дүн шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн судлаач М.Маралмаа, Б.Мягмарсүрэн, Р.Оюундэлгэр нар "Хууль тогтоомжийн төсөл судалгаа, шинжилгээнд үндэслэх зарчмын хэрэгжилт" судалгааныхаа дүнг танилцуулсан бол Хөгжлийн эрх зүйн төвийн судлаач О.Мөнхцэцэг "Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилт" сэдэвт бодлогын шинжилгээний  урьдчилсан дүгнэлтийг танилцуулав. 

Нээлттэй нийгэм форум цаашид дээрх судалгааны үр дүн болон хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг холбогдох талуудад уламжлан Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан судалгааны аргачлалуудыг сайжруулах үйл явцад оролцох юм.   

Судалгааны тайланг  https://forum.mn/post/170216 холбоосоор хүлээн авч үзнэ үү.