МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Төлөвлөж буй болон зохион байгуулсан хэлэлцүүлэг, бусад арга хэмжээний талаарх мэдээлэл, шинэ судалгааны тайлан болон манай үйл ажиллагаатай холбоотой зарлалын чанартай мэдээллийг эндээс үзнэ үү.Шинэ
Шинэ
Шинэ
Шинэ
Шинэ
2022-09-28
МЭДЭЭЛЛИЙН ТҮГЭЭМЭЛ ХҮРТЭЭМЖИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ЦАХИМ ҮНДЭСТНИЙ МЭДЭХ ЭРХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2022-09-28
Глоб Интернэшнл төв нь ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдрийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00-16:00 цагт зохион байгуулна.
Шинэ
Нээлттэй нийгэм форум ТББ Оюуны Инновац ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 судалгааны дүнг танилцууллаа. Тус байгууллага нь 2008 оноос эхлэн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор судалгаа шинжилгээ, олон талын оролцоо бүхий бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж иржээ.
Шинэ
2022-09-26
МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 судалгааны тайлан танилцуулах хэвлэлийн хуралд урьж байна
2022-09-26
МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 судалгааны тайлан танилцуулах хэвлэлийн бага хурал 2022 оны 9 сарын 27-ны Мягмар гарагийн 10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулагдана.
Шинэ
2022-09-23
“Төсвийн бодлогын шинэчлэл” хэлэлцүүлэгт “Монгол Улсын төсвийн нээлттэй байдал” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ
2022-09-23
Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, Төсвийн зөвлөлийн зохицуулагч Д.Оюунбадам “Монгол Улсын төсвийн нээлттэй байдал” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгох байдал хангалтгүй хэвээр байна гэсэн юм.
Шинэ
2022-09-21
"Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил" иргэний нийгмийн хэлэлцүүлэг боллоо
2022-09-21
2022-09-21
"Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил" иргэний нийгмийн хэлэлцүүлэг боллоо
2022-09-21
"Mongolian Mining week 2022" арга хэмжээний хүрээнд Нээлттэй нийгэм форум, Төлсөн авснаа нийтэл эвсэл болон Олборлох үйлдвэрлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба хамтран “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдэвт иргэний нийгмийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Шинэ
2022-07-07
"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ба Хүний эрх" цуврал хэлэлцүүлэг зохион байгууллаа
2022-07-07
Энэ онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх турай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэж буйтай холбоотойгоор Нээлттэй нийгэм форум нь Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, ХЗДХЯ-тай хамтран цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум шүүхийн шийдвэрийн судалгааны тавдугаар цувралаараа эрүүгийн шүүхийн шийдвэрийн судалгааг хүргэж байна. https://forum.mn/product/233077
Шинэ
2022-06-26
“Бүс ба зам” санаачилгын төслүүд дэх Монгол Улсын оролцоо, нөлөөллийн шинжилгээний тайлан
2022-06-26
“Бүс ба Зам” санаачилга, АДБХОБ-ны санхүүжилтээр бүс нутагт хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөгдсөн Монгол Улсад хамаарал бүхий төслүүд, тэдгээрийн манай улсад үзүүлэх нөлөөллийн судалгааг доктор Д.Төмөрпүрэвээр ахлуулсан баг хийж гүйцэтгэснийг ТАНД хүргэж байна. https://forum.mn/product/233473
Шинэ
"Нээлттэй нийгэм" форум, "Оюуны инновац" ТББ хамтран хийсэн “Монгол Улс шүүхийн индекс 2021” судалгааны тайланг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны нэгжийн удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.
Шинэ
2022-06-08
"Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2022-06-08
Иргэдийн зүгээс төрийн байгууллагад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилтэд ямар үр дагавар үзүүлэх талаар хийсэн судалгааны үр дүнг хуульч, судлаач болон иргэний нийгмийн төлөөлөлд танилцуулах хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгууллаа.
Шинэ
2022-06-02
“Төсвийн нээлттэй байдал 2021” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг танилцууллаа
2022-06-02
2022-06-02
“Төсвийн нээлттэй байдал 2021” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг танилцууллаа
2022-06-02
Шинэ
2022-05-27
"Маргаашийн монголын дүр төрх - өнөөгийн залуусын нөхцөл байдал" сэдэвт уулзалт боллоо
2022-05-27
2022-05-27
"Маргаашийн монголын дүр төрх - өнөөгийн залуусын нөхцөл байдал" сэдэвт уулзалт боллоо
2022-05-27
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг "ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" ээлжит уулзалт энэ удаад "МАРГААШИЙН МОНГОЛЫН ДҮР ТӨРХ-ӨНӨӨГИЙН ЗАЛУУСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ" сэдвийн хүрээнд боллоо.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь 2022 оныг дуустал Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд дараах чиглэлээр судалгаа хийх сонирхолтой, шалгуур хангасан судлаачдын судалгааны төсөл нээлттэй хүлээн авч эхэллээ.
Шинэ
2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намын (ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх үүргийг) төлөвшлийг дэмжих, хариуцлага, дотоод ардчилал, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн заалт туссан билээ. Эдгээр заалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахад юуг анхаарах, үүнд өнөөгийн улс төрийн намын тогтолцоонд тулгарч буй ямар асуудал байгаа тухай, түүнийг зохистой шийдвэрлэхэд харгалзаж үзэх ямар сайн туршлага, бодлогын хувилбарууд бий талаар салбарын шилдэг эрдэмтэн, судлаачдын байр суурийг цувралаар хүргэж байна.
Шинэ
"Хүний эрхийн үндэсний форум-2021" чуулганы үндсэн хуралдаанд ННФ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Хүний эрхийн тулгамдсан асуудал ба иргэний нийгмийн оролцоо” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.