Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 209 төслийг шинээр хэрэгжүүлэхээр нэмж баталжээ. Уг судалгааны хүрээнд Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл болон 2023 оны 11 дүгээр сарын 10-нд батлагдсан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтын төслүүдийн жагсаалтыг хамруулан харуулах болно. Энэ удаад Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тусаагүй боловч Улсын Их Хурлаас нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүдийн ерөнхий тоймыг инфографик хэлбэрээр танилцуулж байна. Цаашид аймаг, нийслэлд хэрэгжүүлэхээр нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүдийн талаарх инфографикийн цувралыг Иргэний боловсролд цэсэд нийтлэх болно.