Нээлттэй нийгэм форумаас улс, орон нутгийн төсвийн үйл явцын цахим цаглабарыг 2015 оноос ажиллуулж эхэлсэн билээ. Энэхүү цаглабар нь төсвийн байгууллагын захирагчдын төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах, тайлагнах зэрэг үйл ажиллагааны хуваарийг иргэд, олон нийт мэдэх боломж бүрдүүлдэг. Төсвийн тухай хуульд 2023 оны 7 дугаар сард орсон өөрчлөлтөөр төсвийн цаглабарт өөрчлөлт орсон юм. Иймд энэхүү өөрчлөлт болон бусад холбогдох хууль эрх зүйн баримт бичигт орсон өөрчлөлтүүдийг тусган төсвийн үйл явцын цахим цаглабараа бид шинэчлээд байна.
Уг цаглабарт иргэд, олон нийт цахим хаягаа бүртгүүлэн ойрын үед болох төсвийн үйл явцын талаарх мэдээллийг 7 хоногоор нь авах боломжтой.