Нийтийн эрх ашгийг шүүхээр нэхэмжлэн хамгаалах буюу стратегийн өмгөөлөл амжилттай хэрэгжүүлж буй Дорнод, Баянхонгор, Ховд аймгийн ТББ-уудын үйл ажиллагааг харуулсан баримтат нэвтрүүлгүүдийг хүргэж байна. Орон нутгийн ТББ-ууд эрх зүйн орчны боломжийг ашиглан, төр, захиргааны хариуцлагыг нэмэгдүүлэх шинэлэг туршлага бий болгож буй тухай өгүүлэх эдгээр нэвтрүүлэг нь хуулийг сурталчлан, иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн оролцоог таниулах агуулгатай болно.