Цахим болон танхим хосолсон хэлэлцүүлэгт урьж байна

A- A A+
Цахим болон танхим хосолсон хэлэлцүүлэгт урьж байна

Улс төрийн нам – улс төрийн санхүүжилт- сонгууль- шинэчлэлийн дараах асуудлууд

УЛС ТӨРИЙН НАМЫН ДОТООД АРДЧИЛАЛ

Цахим болон танхим хосолсон хэлэлцүүлэг

 

Хэзээ : 2024-3-19  15.00 цагт

Хаана: Нээлттэй Нийгэм Форум

Намын дотоод ардчилал гэж юуг хэлэх вэ? Хуулиар зохицуулах боломжтой юу? Дотоод ардчиллыг бодитой хэрэгжүүлэхийн тулд ямар алхмууд авах шаардлагатай вэ?

2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “улс төрийн намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж тусгасан.  Үндсэн хуульд туссан дээрх өөрчлөлтүүдийн хүрээнд 2023 онд баталсан Улс төрийн намын тухай хуульд  намын дотоод ардчиллыг бүрэлдүүлж сахихад шаардлагатай бүтэц, дүрэмд заавал тусгах асуудлыг зааснаас гадна төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг зөвхөн парламентад суудалтай намуудаар хязгаарлахгүй сонгуулийн амжилтад нь үндэслэн олгох зохицуулалтууд багтжээ. Энэхүү хууль нь 2024 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотой хуулийн хэрэгжилтэд чухал оролцоо бүхий талуудад мэдээлэл өгөх зорилгоор ННФ-аас цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. 

“Улс төрийн намын дотоод ардчилал” сэдвээр 3-р сарын 19-ний 15 цагт явагдах хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Боннын Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант А. Бат-Оргил оролцож дээрх асуудлын талаарх онолын ойлголт болон өөрийн судалгааны хүрээнд хийсэн дүгнэлтүүдээ цахимаар танилцуулах юм.

Хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд явагдах бөгөөд цахимаар оролцох боломжтой. 

Холбоо барих: 76113207

Цахимаар оролцох бол [email protected] хаяг руу хандана уу.