Нээлттэй нийгэм форумын захиалгаар судлаач Т.Тамирын гүйцэтгэсэн “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээ”-ний тайланг сонирхогч талуудад хүргүүлж байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль 2023 оны 11 дүгээр сард батлагдан, 12 дугаар сард ил болсон. Энэхүү судалгаагаар 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын шилжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төлөвлөлтийг авч үзлээ. Энэ хүрээнд Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-нд Улсын Их Хурал (УИХ)-д өргөн барьсан 2024 оны төсвийн төсөлд туссан болон батлагдсан хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн өөрчлөлтийг судаллаа. Судалгаанд 2024 оны төсвийн төсөлд туссан 552, 2024 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад батлагдсан 606 шилжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг хамрууллаа.
Судалгааны тайлантай Мэдээллийн сан цэсээс танилцана уу.