Нээлттэй нийгэм форумын захиалгаар “АрБиДи Консалтинг” ХХК-ийн судалгааны баг Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сургуулийн өмнөх боловсрол”, “Ерөнхий боловсрол”, “Мэргэжлийн боловсрол, сургалт”, “Дээд боловсрол”, “Насан туршийн боловсрол”, “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Шинжлэх ухаан, технологи” зэрэг хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг хэрхэн тодорхойлсон болон тэдгээрийн биелэлтийг төсвийн гүйцэтгэлийн тайланд үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийсэн юм.
Түүнчлэн уг судалгаагаар салбарын сайдын хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, үр дүнгийн гүйцэтгэл, тайлагналыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг мөн санал болгосон юм. ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “АрБиДи Консалтинг” ХХК-ийн судлаач Б.Ариунаа, С.Баттулга нартай ярилцсан дугаарыг хүлээн авна уу.