Форум подкаст №21 2027 оны төсвийн төсөлд шинээр тусгасан хөрөнгө оруулалтын төслүүдийн өртөг, хүчин чадал, санхүүжилтийг хэр үндэслэлтэй төлөвлөсөн бэ?

A- A A+
Форум подкаст №21 2027 оны төсвийн төсөлд шинээр тусгасан хөрөнгө оруулалтын төслүүдийн өртөг, хүчин чадал, санхүүжилтийг хэр үндэслэлтэй төлөвлөсөн бэ?

2027 оны төсвийн төсөлд шинээр тусгасан хөрөнгө оруулалтын төслүүдийн өртөг, хүчин чадал, санхүүжилтийг хэр үндэслэлтэй төлөвлөсөн бэ?

“Форум” подкастын энэ удаагийн дугаарт судлаач Д.Лхамсүрэн оролцож, нийт 5.45 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 318 шинэ төсөлд хийсэн дүн шинжилгээний талаар ярилцлаа. Эдгээр төслийн 2027 оны санхүүжилтэд 3.22 их наяд төгрөг төлөвлөжээ.

Энэ дугаараас:
• Ижил төрөл, хүчин чадалтай зарим барилгын төсөвт өртөг яагаад 2.7 дахин хүртэл зөрүүтэй байгаа;
• 318 төслийн 202-т хүчин чадлын мэдээлэл тусгаагүй нь төслүүдийг харьцуулан үнэлэхэд хэрхэн нөлөөлж байгаа;
• Улсын төсвийн санхүүжилттэй 218 барилгын төслийн 180-д эхний жилийн санхүүжилтийг хуульд заасан хэмжээнээс бага тусгасан талаарх судалгааны дүгнэлт;
• Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хянахын тулд ямар мэдээллийг ил тод болгох шаардлагатай талаар үзээрэй.

Тухайлбал, 640 суудалтай долоон сургуулийн төсөвт өртөг 8.6–23.0 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэвч зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээлэл олдоогүй тул өртгийн зөрүүгийн шалтгааныг тайлбарлах боломжгүй байсныг судлаач тэмдэглэжээ.

#ФорумПодкаст #Төсөв2027 #ТөсвийнХөрөнгөОруулалт #ТөсвийнИлТодБайдал #НээлттэйНийгэмФорум