Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ярилцлагаа үргэлжлүүлж байна. Өмнөх дугаараар хуулийн төсөл боловсруулах шатанд ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах тухай ярилцсан бол энэ удаагийн дугаарт хуулийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар ярилцлаа. Энэ асуудлаар Хүний эрхийн төлөөх залуу хуульчдын клуб ТББ-ын судлаачид судалгаа хийсэн юм. Судалгааны үр дүнгээ танилцуулна уу хэмээн судлаач, хуульч Х.Норовсүрэн болон Б.Жавхлан нарыг уриад байна.