Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Дагалдах хуульд анхаарах асуудал Форум podcast №14

A- A A+
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Дагалдах хуульд анхаарах асуудал Форум podcast №14

Сүүлийн үед хууль бүтээх үйл явцад баримтлах шаардлага, түүний хэрэгжилтэд тавих хяналт суларч байгаа нь эргээд хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөө буурахад хүргэж байна. Үүний нэг илрэл нь “дагалдах хууль” гэх ойлголтын агуулга, түүнд тавих шаардлага тодорхой бус байгаагаас бусад дагалдах хуулийн үзэл баримтлалыг хөндсөн зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтийг нарийвчилсан үнэлгээ, тооцоо судалгаа, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр хийх явдал гарах болов. Зарим тохиолдолд бүр анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдах хуулийн горимоор өргөн мэдүүлж батлуулсан явдал ч гарчээ. Энэ үзэгдэл нь жил бүр батлагддаг төсвийн хууль, түүнийг дагалдах хуулиудад илүү тод ажиглагдаж байна. Энэ сэдвийн хүрээнд Онч шийдэл ТББ-ын хуульч, судлаач Ш.Алтангадастай ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэгийн ярилцсан дугаар танд хүрч байна.