ТАНИЛЦУУЛГА

A- A A+
ТАНИЛЦУУЛГА

 

МЭДЭЭЛЛИЙН САН

Энэхүү мэдээллийн сан нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад олон түмний тодорхой мэдээлэлтэй оролцох нөхцөл, боломжийг дэмжих үүднээс Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн талаархи сүүлийн үеийн шаардлагатай чухал мэдээлэл, бичиг материалыг олон нийтийн хүртээл болгох зорилготой. Эндээс Та бүхэн улс орны хөгжлийн асуудлаархи бодлогын судалгаа, шинжилгээний ажлын тайлан, үнэлгээ, илтгэлийг олж үзэхийн зэрэгцээ Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргасан ном товхимол, баримт материал, бичигдэж буй өгүүлэлтэй холбоо бүхий зарим хууль тогтоомж, Форумын Бодлогын Мэдээллийн Төвийн онлайн катологитай танилцах боломжтой юм.

Судалгаа, шинжилгээний материалуудыг Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Говийн санаачилга болон Монголын бусад судалгааны төвөөс цуглуулж, электрон хувилбарт оруулан бүртгэсэн болно.