Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг цэгцтэй тодорхойлох шаардлагатай гэж УИХ-ын Байнгын хороод дүгнэжээ

A- A A+
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг цэгцтэй тодорхойлох шаардлагатай гэж УИХ-ын Байнгын хороод дүгнэжээ

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг цэгцтэй тодорхойлох шаардлагатай гэж УИХ-ын Байнгын хороод дүгнэжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хуралдаж, Байнгын хороодын дүгнэлтийг сонссон байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төсөл нь тунхаглалын шинжтэй болсон тул урьд хийсэн ажлуудаас юуг нь үргэлжлүүлэх, юуг нь хийж дуусгах, ямар ажлыг шинээр хийх талаар цэгцтэй тодорхойлох шаардлагатай гэж УИХ-ын Байнгын хороод дүгнээд хөтөлбөрийн төслийг цаашид хэлэлцэж дахин сайжруулан тодорхой болгох нь зүйтэй гэж үзжээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах, хэлэлцэх боломжгүй гэж УИХ-ын гишүүн Б.Эрдэнэсүрэн, Т.Бадамжунай, Г.Занданшатар, Ц.Шаравдорж, Б.Жаргалсайхан нар үзэж цөөнх болжээ. Цөөнх болсон гишүүд яагаад ингэж үзэж буй талаараа байр сууриа илэрхийлсэн байна гэж өдөр тутмын сонинууд мэдээлсэн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, Ц.Шаравдорж нар хөтөлбөрийн төсөл хэт ерөнхийгөөс гадна үндэслэл муутай байгаа тул төслийг дахин боловсруулахаар Засгийн газарт буцаах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбүрэн Засгийн газар нийгмийн бодлогын асуудалд хандахдаа хүрэх үр дүнгээ тодорхой тусгасангүй гэсэн байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажил хэрэгч хүмүүсээ дэмжсэн эдийн засгийн бодлого явуулахтай холбогдсон тодорхой зорилтуудыг тусгах шаардлагатай гэсэн санал гаргажээ.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-аар авч хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад парламентын гишүүдийн дийлэнх нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзжээ. Иймээс энэ долоо хоногоос хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороод хэлэлцэж эхлэх юм байна.