Нээлттэй Нийгэм Форум нь 2004 оны зургадугаар сард Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-г өөрчлөн байгуулсны үндсэн дээр бий болсон Монголын төрийн бус байгууллага юм. Нээлттэй Нийгэм Форумын үндсэн зорилго нь чанартай мэдээлэл, судалгаа, олон талт хэлэлцүүлэгт тулгуурлан төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад иргэдийн идэвхитэй оролцоог дэмжихэд оршино.
ҮНДСЭН ЗОРИЛГО БА ЧИГЛЭЛ
Нээлттэй Нийгэм Форум дараахь үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Ардчилсан хөгжлийн нэн чухал асуудлуудыг хөндөж, нийтийн анхаарлыг хандуулах;
- Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх болон хяналт тавих үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
- Бодлогын шийдвэр, хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд өргөнөөр хүргэх;
- Засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын талаарх чанартай судалгаа, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх зэрэгт түлхүү анхаардаг.
Эдгээр зорилтын хүрээнд Нээлттэй Нийгэм Форум нь Ардчилсан засаглал, Эдийн засгийн бодлого гэсэн хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.
АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ
Төрийн үйл ажиллагаанд ардчиллын үнэт зүйлс, ардчилсан засаглалын стандартыг хэвшүүлэх, түүнд иргэд, иргэний нийгмийн зүгээс тавих хяналтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж, бодит ахиц дэвшил гаргахад анхаарч байна. Чингэхдээ юуны өмнө төрийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, түүнийг хянах иргэний нийгмийн чадавхийг сайжруулахыг чухалчилж үздэг. Үүний тулд иргэд мэдээлэлтэй байж төрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн зохистой орчинг бүрдүүлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд мониторинг хийх, олон нийтийн дунд мэдээлэл түгээх зэргээр дараахь төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
Улсын төсвийн ил тод байдал, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжил, өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогын асуудлаар судалгаа, шинжилгээ хийж яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг чухалчлан авч үздэг. Тухайлбал, эдийн засгийн институциүдийг бэхжүүлэх болон өмчийн эрхийг хамгаалах, байгалийн баялгаас олсон орлогын менежментийг нэвтрүүлэх, эдгээр асуудлаар нийгмийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, ашигт малтмалаас олох орлогыг эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хэрхэн зарцуулах талаар бодлогын альтернатив санал хувилбаруудыг дэвшүүлэх, Засгийн газрын орлого болон зарлагад олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулах үүднээс төсвийн зарлагад мониторинг хийх, төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Монголын эдийн засаг, хөгжлийн төвшинг бүхэлд нь харуулсан төрөл бүрийн судалгаа, үнэлгээ хийх, нэгтгэсэн дүн шинжилгээ бий болгоход дэмжлэг үзүүлдэг. Орон нутгийн төвшинд иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгох стратеги төлөвлөгөө боловсруулахад анхаарч ажиллаж байна.
Эдийн засгийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлд дараахь төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ
Нээлттэй Нийгэм Форум төрөөс иргэдэд үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих ТББ-уудын чадавхи, нөөц бололцоог дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн төрийн үйлчилгээний мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж ирлээ. Сүүлийн 2 жилд нийт 36 ТТБ-д тэтгэлэг олгосон бөгөөд тэдний хийсэн мониторингийн тайланг эмхэтгэн олон нийтийн хүртээл болгодог. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагаанд иргэний нийгмийн зүгээс тогтмол үнэлгээ дүгнэлт өгөхөд чухал түлхэц болсон арга хэмжээ юм.
2004 оноос эхлэн үндэсний судлаач шинжээчдийн чадавхийг бэхжүүлэх үүднээс бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь ННФ-ын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжсэн, чанарын өндөр төвшинд хийгдсэн бодлогын судалгаа, дүн шинжилгээг боловсруулах явдал юм. 2007 оны байдлаар нийт 45 судлаач уг хөтөлбөрт хамрагджээ.
Улс орны хөгжлийн тулгамдсан асуудлаар үндэсний болон орон нутгийн хэмжээний уулзалт хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж, олон нийтийг өргөнөөр хамруулахыг зорьдог.
2004 оны 6 дугаар сард ННФ нь НҮБ, Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банктай хамтран улс орны хөгжлийн бодлогын холбогдолтой мэдээллийг нэг дороос цогц байдлаар хүргэх зорилгоор тус төвийг байгуулсан. Хөгжлийн мэдээллийн төв нь эдийн засаг, нийгэм, улстөр болон геополитикийн сэдвээрх хамгийн өргөн хүрээтэй мэдээллийг хүргэж байна. 2007 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 12600 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж /сард дундажаар 500 хүн/ хэрэгцээт мэдээллээ авчээ.
ННФ-ын www.forum.mn портал сайт нь бодлогын холбогдолтой мэдээллийг олон нийтэд монгол, англи хэлээр зэрэг хүргэдэг вебсайт юм. Уг сайтад Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, судалгаа, нийтлэл зэрэг төрөл бүрийн мэдээлэл бий. Түүнчлэн сонгууль, улсын төсөв, уул уурхай ба хөгжил, доноруудын тусламж зэрэг сэдвээр тогтмол ажиглалт явуулж байна. 2007 оны 9 дүгээр сарын байдлаар нийтдээ 700.000 гаруй хүн нэвтэрч мэдээлэл авсан байна.
ННФ нь иргэд, төрийн бус байгууллага болон сэтгүүлчдэд зориулан гарын авлага, номзүй, судалгааны товхимол, орчуулгын ном зэрэг цувралуудыг тогтмол эрхлэн гаргаж төв болон орон нутгийн номын сан, мэдээллийн төвүүдийн сүлжээгээр түгээдэг. 2004 оноос хойш нийт 69 сэдвээр 90 орчим ном товхимлыг олон нийтэд хүргэсэн бөгөөд нэг номын хэвлэгдсэн дундаж нь 500-1000 ширхэг байна.
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48, Монгол Улс
Утас: (976-11) 313207, Факс: (976-11) 324857 Веб сайт: http://www.forum.mn