Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэн ирүүлэх ажил хүлээгдэж байна (2004.04.22)
СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн мэдээлснээр энэ сарын 28-ны дотор УИХ-ын сонгуулийн 76 тойргийн хороог байгуулж батлах юм байна. Харин сум, дүүргийн хэсгийн төвийг мөн сарын 22-ны дотор зарлах ёстой бөгөөд энэ ажил дуусч байгаа ажээ. Тойргийн хорооны дарга нарын нэгдсэн семинарыг Улаанбаатар хотод энэ сарын 30-нд хийхээр төлөвлөжээ. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг дарга нар Монгол Улсын сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэн ирүүлэх боловч энэ ажил хүлээгдэж байгаа гэнэ хэмээн “Зууны мэдээ” сонин дөрөвдүгээр сарын 22-ны 92 дугаарт мэдээлэв.