Сонгуульд нийт найман субъект өрсөлдөхөөр боллоо (2004.04.22)
УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу өчигдөр 2004 оны сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх ажиллагаа дууссан. Энэ удаагийн сонгуульд оролцохоор долоон нам, нэг эвсэл буюу нийт найман субъект Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлж, батламжаа гардан авчээ. Сонгуульд оролцох улс төрийн хүчнүүдийг жагсаавал:
- Монгол Ардын Хувьсгалт Нам
- Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
- Монголын Либераль Нам
- Ардчилсан нам, Эх орон-МАШСН, ИЗ-БНН-ын “Эх орон- Ардчилал” эвсэл
- Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам
- Монголын Ногоон Нам
- Бүгд Найрамдах Нам
- Монголын Залуучуудын Нам
Харин сонгуульд оролцохоо илэрхийлсэн Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн нам нь УИХ-ын сонгуулийг албан ёсоор зарласнаас хойш Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн тул тул сонгуульд оролцох боломжгүй гэж СЕХ үзсэн байна.