Бие даан нэр дэвшигчдийг дэмжих түр хороо байгуулагджээ (2004.04.23)

A- A A+
Бие даан нэр дэвшигчдийг дэмжих түр хороо байгуулагджээ (2004.04.23)

Бие даан нэр дэвшигчдийг дэмжих түр хороо байгуулагджээ (2004.04.23) 

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийг дэмжих түр хороо байгуулагдан одоогоор 25 хүнийг нэр дэвшүүлэхээр төлөвлөөд байна гэж тус түр хорооны гишүүн Н.Дашзэвэг, Л.Дамдинсүрэн нар  дөрөвдүгээр сарын 22-нд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо, Ноос ноолуурын холбоо, Далайн хөгжлийн төв зэрэг ТББ-ууд энэ түр хороог байгуулжээ. Нэгдсэн зохион байгуулалтад орж буй тул санхүүгийн хүндрэл гарахгүй бөгөөд санхүүгийн хувьд бие даан нэр дэвшигчдэд босго тавихгүй хэмээн түр хороог санаачлагчид мэдэгдсэний зэрэгцээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон аймгийн төвүүдээр голлон ажиллах юм байна.