Монголын улс төрийн намууд, улс төрчдийн талаар судалгаа хийжээ (2004.05.11)
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн /БНОУХ/ -гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захиалгаар АНУ-ын “Fabrizio Mclaughin” судалгааны компани, МУИС-ийн “Альтернатив” төвтэй хамтран Монголын улс төрийн намууд, улс төрчдийн рейтингийн талаар судалгаа явуулжээ. Судалгааны аргачлалыг “Fabrizio Mclaughin” компани боловсруулсан байна. Тус компанийн дэд ерөнхийлөгч, БНОУХ-ийн гэрээт зөвлөх Боб Уардтай “Өнөөдөр” сонины сурвалжлагч ярилцлага хийсэн байна.