ТАНИЛЦУУЛГА

A- A A+
ТАНИЛЦУУЛГА


Ил тод байдал

-------------------------------------------------------------------------------------------------------

Авилгалын  судалгаа

Нээлттэй Нийгэм Форум Монгол улс дахь авилгалын нөхцөл байдал болон бодлогын  судалгааг хэрэгжүүлж байна. Судалгаанд Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Европын Холбоонд Элсэх Үеийн Мониторинг” хөтөлбөрөөс боловсруулан гаргасан “ЕХ-д шинээр элсэн орох орнууд дахь авилгалын байдал ба авилгалын эсрэг бодлого”  судалгааны арга зүй, аргачлал  дээр үндэслэн боловсруулж байна. Судалгааны зорилго нь Монгол дахь авилгалын түвшин, тархалт, шалтгаан, эх сурвалжууд, тэрчлэн Монгол Улсын Засгийн газраас авилгалын эсрэг тэмцлийн бодлого, хууль эрхийн болон бүтэц зохион байгуулалтын асуудал, тэдгээрийг сайжруулахад олон улсын байгууллага, хандивлагчдын зүгээс үзүүлж болох дэмжлэг зэргийг тодорхойлох явдал юм. Судалгаа 1990 оноос хойш гарсан хууль тогтоомж, судалгаа, санал асуулга зэрэг эх сурвалж дээр тулгуурлана.

ТББ-ын хөндлөнгийн хяналт тавих чадавхийг бэхжүүлэх

ТББ-ын мониторингийн ойлголтыг нэвтрүүлэх, хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Нээлттэй Нийгэм Форум авилгалтай тэмцэх арга ажиллагаанд туслалцаа үзүүлж, улмаар хөндлөнгийн хяналтын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Төрийн байгууллага болон албан тушаалтны авилгалч зан байдлыг хязгаарлахыг эрмэлзэж буй хөндлөнгийн хяналтын ТББ-аас боловсруулсан төслүүдэд тэтгэлэг олгодог ННХ-ийн Хүний Эрх ба Засаглалын Тэтгэлэгт Хөтөлбөрийн тэтгэлэгтэй холбогдуулан ННФ-аас Монголын ТББ-уудыг өргөн хамруулсны үр дүнд тодорхой ТББ-ууд авилгалын мониторингийн  үйл ажиллагаа хэрэгжүүлэх  тэтгэлэг аваад, хэрэгжүүлж байна.

Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна.

«Төрийн бус байгууллагуудын мониторинг» төслийн 2006 оны шалгаруулалтанд  тэнцсэн төслүүд

     ¹

Байгууллагын нэр

Төсөл

  1.  

Айвуун-ТББ

Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай дансанд хийх мониторинг.

  1.  

Тусламжийн тэргэнцэр сан

Тэргэнцэрийн зам: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төр захиргаа, боловсрол, соёл, эрүүл мэнд, тээвэр холбооны байгууллагууд болон худалдаа үйлчилгээ, нийтийн аж ахуй, орон сууц зэрэг газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэвтрэхэд зориулсан налуу зам, орц гарц барих золрилготой 2004 онд батлагдан гарсан “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн жишиг”-ийн хэрэгжилтэд хийх мониторинг.

  1.  

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор дахь салбар

Орон нутгийн төсвийн мониторинг: Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Баянбулаг, Гурванбулаг, Баянхонгор сумдад орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль /2002/, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиудад хэрхэн нийцэж байгаа эсэхэд ажиглалт судалгаа хийх зорилготой.

  1.  

Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо- Завхан салбар

Төрийн албаны тухай хуульд хийх мониторинг: Завхан аймгийн иргэдийн төрийн албанд тэгш эрхтэйгээр орох эрхийг хангах, уг үйл явцыг ил тод болгох, түүнд хяналт тавьдаг болоход гол зорилго нь чиглэнэ.

  1.  

Хөдөлмөрийн эрхзүй судлаачдын холбоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67-р зүйлд хийх мониторинг/ шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа: Ажилаас үндэслэлгүй халагдсан, өөр ажилд буруу шилжсэн ажилтныг ажилд нь эгүүлэн татах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтуудын хэрэгжилтэд хяналт тавих, шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс улсын төсөвт шууд ба шууд бусаар учирч байгаа хохирлыг үндэслэлтэй харуулахад чиглэсэн

  1.  

Амжилтын томъёо-Өмнөговь аймаг

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны үйлчилгээ: Өмнөговь аймгийн цэцэрлэгүүдэд хүүхдийн хоолны хүртээмж хангалтгүй байгаа бодит байдлын учир шалтгааныг олж тогтоох, энэ талаар төсвийн зарцуулалт ямар байгаад ажиглалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой.

  1.  

Либераль Эмэгтэйчүүдийн Оюуны сангийн Өмнөговь аймгийн салбар зөвлөл

Иргэдийн оролцоо: Өмнөговь аймгийн Засаг даргын 2004-2008 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой заалтын хэрэгжилтэд мониторинг хийнэ.

  1.  

Нийгмийн Дэвшил-Эмэгтэйчүүд хөдөлгөөний Өмнөговь дахь салбар

Үдийн цай: Ерөнхий боловсролын сургуулийн 1-2 ангийн хүүхдүүдэд хичээл дээр нь үдийн цай уулгах Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт Өмнөговь аймгийн хэмжээнд хэрхэн явагдаж байгаа байдалд үнэлэлт дүгнэлт хийх зорилготой.

  1.  

Либераль Эмэгтэйчүүдийн Оюуны сан

Сурах бичиг: Төрөөс үзүүлж буй боловсролын үйлчилгээний хүрээнд алслагдсан аймаг, сумдын сурагчдад ном сурах бичгийг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаа доголдолтой байгааг судлан гажуудлыг засах зорилготой.

  1.  

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн-Дархан Салбар

Сурагчдаас авч буй хууль бус төлбөр хураамжийн  мониторинг: Дархан-Уул аймгийн боловсролын салбарын төсвийн зарцуулалт, төсвөөс гадуур сурагчдаас мөнгө хураах шалтгаан, арга хэлбэр, үүнээс гарч буй үр дагавар, хор хохирол зэргийг судалж хэлэлцүүлэх, олон нийтэд мэдээлэх,  бодлогод тусгахад чиглэсэн.

  1.  

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн

Улстөрийн намын тухай хуулийн санхүүжилтийн талаарх заалтуудын хэрэгжилтийн мониторинг:  Улстөрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, нээлттэй байх асуудлыг дэмжих, улмаар улстөр дэх мөнгөний нөлөөг бууруулах, авилгаас сэргийлэхэд чиглэсэн.

  1.  

Нийгмийн Халамж Хамтын Ажиллагааны Сан

“Voice”- Төсөл: Хүүхэд бүрд сар тутам 3000 төгрөг олгож байх, шинээр гэрлэгсдэд нэг удаа 500.000 төгрөг олгох, шинээр мэндэлсэн хүүхдэд нэг удаа 100.000 төгрөг олгох шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт,  ажиглалт хийхэд чиглэсэн.

  1.  

Эрүүл Мэндийн Боловсролын Зөвлөгөө, Мэдээллийн Төв

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал, хэрэгжилтийг хянах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын үйл ажилгаанд хийх мониторинг

  1.  

Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо

Шатахуун түгээх станц эрхлэх зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээнд хийх мониторинг

  1.  

CEDAW-Багануур дүүрэг дэх салбар зөвлөл

Халамж: Багануур дүүргийн хэмжээнд нийгмийн халамжийн хүртээмж, үйлчилгээний байдалд хийх мониторинг

Холбогдох эх сурвалжуудыг энд дарж үзнэ үү.