Санал өгөх хүмүүсийн тоо, нэрсийг гаргаж байна (2004.05.12)

A- A A+
Санал өгөх хүмүүсийн тоо, нэрсийг гаргаж байна (2004.05.12)

Санал өгөх хүмүүсийн тоо, нэрсийг гаргаж байна (2004.05.12)

УИХ-ын 2004 оны сонгууль ирэх зургадугаар сарын 27-ны ням гаригт болно. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй сонгуулийн насны хүний тоог холбогдох албаныхан эцэслэн гаргаагүй байв. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Маналжав өнгөрсөн хугацаанд дүүргүүдээс сонгуулийн насны хүний тоог гурван удаа авчээ. 2004 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар нийслэлд сонгуулийн насны 564 мянга 872 хүн оршин сууж байна гэсэн статистик үзүүлэлт гарсан байна. Дээрх тоо өнгөрсөн хоёрдугаар сард 526 мянга, дөрөвдүгээр сарын эхээр 508 мянга болж буурчээ. Уг нь энэ сарын 7-нд хороодын Засаг дарга нар сонгуульд санал өгөх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх ёстой. Өнөөдөр дүүргүүд сонгуульд санал өгөх хүмүүсийн нэрсийн жагсаалт, өөрөөр хэлбэл тэдний тоог эцсийн хувилбараар сонгуулийн хэсгийн хороонд хүлээлгэн өгех ёстой. Үүний зэрэгцээ санал авах байруудын засварын ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо.