Дахин сонгууль явуулах зардал төлөвлөөгүй (2004.05.03)

A- A A+
Дахин сонгууль явуулах зардал төлөвлөөгүй (2004.05.03)

Дахин сонгууль явуулах зардал төлөвлөөгүй (2004.05.03)

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.ЯДАМСҮРЭН:

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн хэд хэдэн зүйлийг сонгуулийн тойргийн хороодын дарга нарт сануулсан юм. Тэрээр "Тойргийн хороо, салбар, хэсгийн хорооны ажилтнууд хуулийг чанд мөрдөж ажиллах хэрэгтэй. Сонгууль маш чамбай зохион байгуулалтын дор явагдах учиртай. Түүнчилэн сонгуулийн хууль тогтоомжийг яс барьж ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, санал хураалтыг дахих, дахин сонгууль явуулах үйл ажиллагааг аль болохоор гаргахгүй байх. Улс орны эдийн засгийн байдлыг бодсон ч зохион байгуулалтын талаасаа авч үзсэн ч ийм алдаа гаргахгүй байх ёстой. Тийм учраас дахин сонгуулийн зардал төлөвлөөгүй. Сонгуулийн хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдвөл ийм зүйл гарахгүй юм.

Хэрвээ дахин санал хураах болбол зардлыг тухайн сонгуулийн хороо хэсэг өөрөө гаргана. Гуравдугаарт, урьдахь сонгуулиас харахад сонгууль бусниулах, будлиантуулах оролдлого гардаг. Тэгэхээр зохион байгуулалтыг маш сайн хийх, нийгмийн хэв журмыг сахиулах зэрэгт онцгой анхаарах, ялангуяа сонгуулийн баримт бичгийн хамгаалалт, аюулгүй байдалд анхаарч гаднын халдлагаас бүрэн хамгаалах, санал авах, тоолох үед санал авах байрны аюулгүй байдалд онцгой анхаарвал зохино. Дөрөвдүгээрт, ажиглагчдын тавьж буй шаардлагыг хүндэтгэн үзэх. Бидний гол зорипго бол чөлөөтэй, шударга, ил тод сонгууль явуулах. Тийм болохоор Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс ажиглагчдыг өргөн бүрэлдэхүүнтэй байлгахыг хүсч байна. Харин ажиглагчид хууль зөрчихийг хориглоно. Мөн битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал авахдаа ажиглагчдыг авч явах нь зүйтэй юм гэлээ.