Сонгуулийн хэсгийн ойролцоо 50-100 метрт автомашин зогсоохгүй (2004.05.03)

A- A A+
Сонгуулийн хэсгийн ойролцоо 50-100 метрт автомашин зогсоохгүй (2004.05.03)

Сонгуулийн хэсгийн ойролцоо 50-100 метрт автомашин зогсоохгүй (2004.05.03)

СЕХ-ны гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.САНДАГ-ОЧИР:

Сонгууль гэдэг аль ч улс оронд улс төрийн том арга хэмжээ, үйл явдал байдаг. УИХ-ын болон Сонгуулийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагын чиг үүргээс хамаарч хийх ажил их бий. Бид олон улсад болж буй сонгуулийн үйл ажиллагаанаас харж, сурч, мэдрэмжтэй хандмаар байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль саяхан болсон. Энэ үеэр гэхэд л 300 мянган цагдаа сонгуулийн хэв журмыг сахиуллаа гэж байсан. Энэ жилийн сонгуулиар сонгуулийн хэсэг тойргийн ойролцоо 50-100 метрт автомашин зогсоохгүй. Энэ нь цагдаагийн дор сонгууль явуулах гээд байгаа хэрэг биш. Террорист үйл ажиллагаа гэхээр биднээс хол сонсогдож болох юм. Гэсэн ч архи уудаг, сэтгэцийн эмгэгтэй, өш санасан гээд нийгэмд байдаг бүхий л учирч болох халдлагаас сэргийлэхийн тулд цагдаагийн ерөнхий газрын тушаалаар хийх ажлын чиглэл, төлөвлөгөө гарсан. Саяхан хүртэл сэтгэцийн эмгэгтэй хүн сумынхаа Засаг даргыг хөнөөчихлөө шүү дээ. Би муу юмыг ёрлож байгаа юм биш. Сонгууль бол сонор сэрэмж өндөр байхыг тэртээ тэргүй шаардана гэж ярив.