Одоогоор 50 мянган хүн иргэний үнэмлэхгүй байна (2004.05.03)
Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн дарга А.ЭНХЖАВ:
Иргэний үнэмлэхийн бүртгэлийн дүрмийг баталсан байгаа. Манай байгууллага бусад холбогдох байгууллагатай хамтран гурван жилийн хугацаанд иргэний үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж үндсэндээ дууссан. Юутай ч сонгуулийн насны 1.6 сая орчим хүн иргэний үнэмлэхтэй болсон. Нэн ядуу болон засаг захиргаа завсардсан 50 мянга гаруй хүн иргэний үнэмлэхгүй байгаа. Эдгээр хүнд аль болох чирэгдэл багатай түргэн олгохыг салбаруудад үүрэг болгосон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал гаргасан. Энэ санал дэмжигдвэл төлбөрийн чадваргүй хүмүүст үнэ төлбөргүйгээр иргэний үнэмлэх олгох юм. Ингэх болбол 170-аад сая төгрөг хэрэгтэй болно. Нэмж хэлэхэд зарим хүн улаан паспорттойгоо насыг барна, тэр иргэний үнэмлэхийг чинь авахгүй гэх нь байдаг. Тэгвэл иргэний үнэмлэхтэй байх нь иргэний үүрэг төдийгүй улаан паспортоороо явна гэвэл өөрөө л хохирно гэдгийг хэлмээр байна. Мөн сонгуулийн хуульд энэ жил 18 нас хүрч буй иргэд сонгуульд саналаа өгнө. Гэхдээ зургаан сарын 27-ноос емнө төрсөн бол эрхтэй, 28-нд төрсөн бол санал өгөх эрхгүй юм.