Шилжилт хөдөлгөөнийг нарийн бүртгэнэ (2004.05.03)
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн П.БЯМБАЦЭРЭН:
Сонгуулийн нэрсийн жагсаалт гаргахдаа сонгуулийн насны бүх иргэдийг хамруулахыг хичээх хэрэгтэй. Тойргийн хороодоос гаргаж өгснөөр сонгуулийн насны хүн нэг сая 470 мянга байна. Хуучин паспортаар биш, зөвхөн иргэний үнэмлэхээр, цэргийн хүн бол офицерын үнэмлэхээр сонгогчийн үнэмлэх олгоно. Сонгогчийн үнэмлэхтэй л бол аль ч тойрог, салбарт санал өгч болно гэж ойлгож болохгүй. Шилжилт хөдөлгөөнийг нарийн бүртгэх хэрэгтэй гэв.