Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬМЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙНЕРӨНХИЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь мэдээлэл-холбооны технологитой холбогдсон үндсэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэдээлэл-Холбооны технологийн харилцаатай холбогдсон хууль тогтоомж
2.1. Мэдээллийн технологийн тухайн хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна.
3.1.1. Электрон хэлцэлтэй холбогдон үүсэх харилцаа,3.1.2. Электрон гарын үсэгтэй холбогдон үүсэх харилцаа,3.1.3. Электрон засаглалын харилцаа,3.1.4. Мэдээллийг хамгаалах, нууцлах, түүний хүртээмжтэй, бүрэн бүтэн байдлыг хангах харилцаа,
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1. Энэхүү хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
4.1.1. “Мэдээлэл” гэж хувь хүн,үйл явдал, юмс үзэгдэл, үйлдэл, үйл ажиллагааны тухай төсөөлөл, илэрхийлэгдэх хэлбэрээсээ үл хамаарах мэдээг,4.1.2. “Электрон мэдээлэл” гэж электрон хэрэгслийг ашиглан бүтээсэн, боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан мэдээллийг,4.1.3. “Электрон баримт бичиг” гэж электрон хэлбэрээр компьютерт бичигдсэн мэдээллийг,4.1.4. “Электрон хэрэгсэл” гэж электрон мэдээллийг бүтээх, боловсруулах, хадгалах, илгээх, хүлээн авахад ашиглагдаж буй техник хэрэгслийг,4.1.5. “Мэдээллийн технологи” гэж аливаа электрон хэлбэрээр илэрхийлэгдсэн өгөгдөл, мэдээ, мэдээлэл, баримт бичгийг бүтээх, хадгалах, боловсруулах, дамжуулах, хүлээн авах, илэрхийлэх зорилго бүхий техник, программ хангамжийн тогтолцоог,4.1.6. “Мэдээллийн систем” гэж электрон баримт, мэдээллийг үүсгэх, хадгалах, илгээх, хүлээн авах, техник, програм хангамж, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг,4.1.7. “мэдээллийн сан” гэж нэгдсэн ангилал, код, индекс, арга зүй, стандарт, ижилтгэсэн баримт бичгийн шаардлагын дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан мэдээ мэдээллийн бүрдэлийг,4.1.8. “Электрон засаглал” гэж төрөөс электрон хэлбэрээр төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй харилцах, үйлчилгээ үзүүлэх, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх загварыг,4.1.9. “Электрон хэлбэр” гэж мэдээллийн тоон хэлбэрийн илэрхийллийг,4.1.10. “Электрон хэлцэл” гэж электрон баримт бичиг солилцох замаар бараа, бүтээгдэхүүн, үйчилгээг худалдах, худалдан авах, тээвэрлэх болон эдийн засгийн бусад зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-ийг,4.1.11. “Илгээгч” гэж илгээх, хадгалахаас нь өмнө электрон баримт бичгийг бүтээгч, эсхүл түүний нэрийн өмнөөс хүргүүлсэн этгээдийг,4.1.12. “Хүлээн авагч” гэж илгээгчээс электрон баримт бичиг хүлээн авах этгээдийг,4.1.13. “Зуучлагч” гэж электрон мэдээллийг илгээх, хүлээн авах, хадгалах үйлчилгээг илгээгчээс хүлээн авагчид үзүүлж буй этгээдийг,4.1.14. “Аюулгүйн журам” гэж электрон баримт бичиг тодорхой хүнд хамаарахыг баталгаажуулсан болон онцгой байдлын улмаас электрон баримт бичгийн хадгалалт, агуулга, харилцаанд алдаа гарсныг илэрхийлсэн алгоритм, код, үг, таних үгс, тоо болон кодлох, хариу өгөх, хүлээн авсныг мэдэгдэх журам, ижил төрлийн аюулгүйн тоног хэрэгслүүдийг,4.1.15. “Электрон гарын үсэг” гэж электрон баримт бичигт гарын үсэг зурагчийг таних, тодорхойлох, электрон баримт бичигт агуулсан мэдээллийг батлахад ашиглагддаг электрон хэлбэрээр хавсаргасан захидал, дүрс тэмдэгтүүд, криптошифр, бусад алгоритмийг,4.1.16. “Баталгаат электрон гарын үсэг” гэж тоон, биометр гарын үсгийг,4.1.17. “Биометр гарын үсэг” гэж нүдний торлог бүрхэвч, хурууны хээ болон хүний бусад био үзүүлэлтийг ашиглан бүтээсэн гарын үсгийг,4.1.18. “Тоон гарын үсэг” гэж тоон гарын үсгийн хувийн түлхүүрээр бүтэж, харгалзах нийтийн түлхүүрээр электрон баримтын бүрэн бүтэн байдал, хувийн түлхүүр эзэмшигчийг тодорхойлох тэмдэгтийн давтагдашгүй дарааллыг,4.1.19. “Тэгш хэмт бус криптосистем” гэж тоон гарын үсгийг бүтээх хувийн түлхүүр болон тоон гарын үсгийг баталгаажуулах нийтийн түлхүүрээс бүрдсэн хамгаалалтын хос түлхүүрийг бүтээх чадвартай системийг,4.1.20. “Тоон гарын үсгийн хувийн түлхүүр” гэж тоон гарын үсгийг бүтээх, зөвхөн эзэмшигчид илэрхий байх, тэгш хэмт бус криптосистем, хэш функцийг ашиглан электрон мэдээллийг өөрчилсний үр дүнд гаргаж авсан тэмдэгтийн давтагдашгүй дарааллыг,4.1.21. “Хэш функци” гэж битийн дэс дарааллыг нэгээс нөгөөд хөрвүүлэх, дүрслэх алгоритмыг,4.1.22. “Тоон гарын үсгийн нийтийн түлхүүр” гэж тухайн хувийн түлхүүртэй математик хамааралтай, тоон гарын үсэг эзэмшигчийг нотлох, электрон баримтын бүрэн бүтэн байдлыг батлах нийтэд илэрхий тэмдэгтийн давтагдашгүй дарааллыг,4.1.23. “Тоон гарын үсгийн гэрчилгээ” гэж гэрчилгээжүүлэх байгууллагаас хэрэглэгчид олгосон тоон гарын үсгийг эзэмших эрх, түлхүүрийн иж бүрдлийг,4.1.24. “Гэрчилгээжүүлэх байгууллага” гэж холбогдох байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг,4.1.25. “Гарын үсэг зурагч” гэж гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч буюу түүнийг төлөөлөх итгэмжлэгдсэн этгээдийг,4.1.26. “Гарын үсгийн сан” гэж гэрчилгээ болон түүнд холбогдох бусад мэдээллийг хадгалах, эрж олох системийг,4.1.27. “Хэрэглэгч” гэж гэрчилгээнд заасан хувийн түлхүүрийг эзэмшигч этгээдийг,
ХОЁРДУГААР БҮЛЭГМЭДЭЭЛЭЛ-ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХИ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1. Улсын Их Хурал мэдээлэл- холбооны технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, эрх зүйн үндсийг тогтооно.
5.2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдээлэл-холбооны технологийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө.
6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
6.1. Засгийн газар мэдээлэл-холбооны технологийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
6.1.1. мэдээлэл-холбооны технологийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах,6.1.2. мэдээлэл-холбооны технологийг хөгжүүлэхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,6.1.3. мэдээлэл-холбооны технологийн үндэсний хороо байгуулах, дүрмийг батлах,6.1.4. электрон Засаглалын зөвлөл байгуулах, дүрмийг батлах,6.1.5. электрон Засаглалын мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, удирдах журам, ангилал, код, индексийг батлах,6.1.6. мэдээлэл-холбооны технологийг нийгэм, эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах,6.1.7. мэдээлэл-холбооны технологийн чиглэлээр бүх нийтийн сургалтыг зохион байгуулах,
7 дугаар зүйл. Мэдээлэл-Холбооны технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
7.1. Мэдээлэл-холбооны технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
7.1.1. мэдээлэл-холбооны технологийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх,7.1.2. мэдээлэл-холбооны технологийн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого боловсруулах7.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах,7.1.4. мэдээлэл-холбооны технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,7.1.5. мэдээлэлийн технологийн парк, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит аж ахуйн нэгжийг хөгжүүлэх бодлого боловсруулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих,7.1.6. мэдээлэл-холбооны технологийн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөх,7.1.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын бүрэн эрх
8.1. Бүх шатны Засаг дарга мэдээлэл-холбооны технологийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8.1.1. нутаг дэвсгэртээ мэдээлэл-холбооны технологийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх8.1.2. гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас нийтийн үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа программ хангамж, техник тоног төхөөрөмжид гарсан саатал, гэмтлийг арилгах ажлыг зохион байгуулах,8.1.3. нутгийн удирдлагын мэдээллийн санг үүсгэх, удирдах,8.1.4. хууль тогтоомжид заасан бусад эрх,
9 дүгээр зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх
9.1. Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл-холбооны технологийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
9.1.1. мэдээлэл-холбооны технологийн бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах,9.1.2. мэдээлэл-холбооны технологийн нийтийн зориулалттай сүлжээний техникийн нөхцлийг тогтоох, баталгаажуулах,9.1.3. мэдээлэл-холбооны технологийн үйлчилгээний үнэ, тарифыг хянах, зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх,9.1.4. бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах,9.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх,9.1.6. гэрчилгээжүүлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, холбогдох журам, стандартыг боловсруулж мөрдүүлэх, хяналт тавих,9.1.7. хууль тогтоомжид заасан бусад эрх,
ГУРАВДУГААР БҮЛЭГҮЙЛЧЛЭГЧ БОЛОН ХЭРЭГЧЛЭГЧДИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
10 дугаар зүйл. Үйлчлэгч болон хэрэглэгчдийн үүрэг, хариуцлага
10.1. Мэдээллийн технологийн үйлчлэгч болон хэрэглэгчдийн үүрэг, хариуцлагыг иргэний хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн акт, түүнтэй нийцүүлэн байгуулсан хоорондын гэрээгээр зохицуулна.
11 дүгээр зүйл. Электрон хэлбэрээр үйлдэхийг хориглох зүйл.
11.1. Дараах хэлцэл, баримт бичгийг электрон хэлбэрээр хийхийг хориглоно.
11.1.1. гэрээслэл,11.1.2. санхүүгийн гэрээ, хэлцэл;11.1.3. итгэмжлэлийн баримт бичиг;11.1.4. үл хөдлөх хөрөнгөтэй хамаарах гэрээ, хэлцэл, 11.1.5. цол хэргэмийн баримт бичиг;11.1.6. өмчлөх эрхийг баталгаажуулах баримт бичиг,11.1.7. нотариатаар баталгаажих бусад баримт бичиг,
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГҮНДСЭН ХАРИЛЦАА
12 дугаар зүйл. Электрон хэлцэл
12.1. Электрон хэлцлийн харилцаанд Иргэний хуулийн 1.2-д заасан үндсэн зарчмуудыг баримтална.
12.2. Хэлцлийн зорилготой электрон хэлбэрийн баримт бичиг нь цаасан баримт бичгийн нэгэн адил хууль зүйн хүчин төгөлдөр байна.
12.3. Электрон хэлцэлд нэг буюу хэд хэдэн этгээд оролцож болно.
12.4. Талууд өөрөөр тохиролцоогүй бол хэлцлийн хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэх, түүнийг хүлээн авах ажиллагааг электрон хэлбэрээр үйлдэж болно.
12.5. Талуудын хүсэл зоригын илэрхийлэл болсон электрон баримт бичиг хүчин төгөлдөр байна.
12.6. Хэлцэл, хууль зүйн бусад үйлдэл хийхэд ашиглагдсан тоон гарын үсэг, бусад электрон гарын үсгээр баталгаажсан электрон баримт бичиг нотлох баримт болно.
13 дүгээр зүйл. Электрон гарын үсэг.
13.1. Электрон гарын үсгийг ердийн гарын үсгийн адил хүлээн зөвшөөрнө.
13.1.2. электрон гарын үсгийн баталгаат хэлбэрүүдийг шалгах, батлахын тулд технологийн шийдлийг ашиглана.13.1.3. электрон гарын үсгийн бүх хэлбэрийг электрон баримт бичгийг баталгаажуулахад ашиглаж болно. 13.1.4. электрон гарын үсгийн бүх хэлбэрүүд эрх зүйн хувьд гарын үсэг зурагчийг төлөөлнө.13.1.5. электрон гарын үсгийн хууль зүйн хүчин төгөлдөр байдал нь электрон гарын үсгийг бүтээсэн, гэрчилгээ олгосон улс, гарын үсэг зурагч, хүлээн авагчийн оршин байгаа газар, орон зайгаас үл хамаарна.13.1.6. гэрчилгээжүүлэх байгууллага нь тоон гарын үсгийн гэрчилгээнд хамаарах мэдээллийг найдвартай хадгалах, хамгаалах, нууцлах, хэрэглэгчийн өмнө хуулийн хариуцлага хүлээх санхүүгийн чадвартай байна.
13. 2. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тоон гарын үсэг, электрон гарын үсгийн бусад хэлбэрээр баталгаажсан электрон баримт бичгийг эх хувь гэж тооцно.
13.3. Электрон баримт бичгийн хуулбарыг цаасан дээр хэвлэн гаргаж болох бөгөөд эрх бүхий этгээдийн өөрийн гарын үсгээр баталгаажуулна.
14 дүгээр зүйл. Электрон засаглал.
14.1. Электрон засаглалын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.
14.1.1. ашиглах хүрээг нь хязгаарлаагүй төрийн бүх мэдээлэл иргэдэд хүртээмжтэй байх,14.1.2. электрон засаглалын мэдээлэл нь үнэн бодитой, ашиглахад хялбар, хүртээмжтэй, үнэ төлбөргүй байх,14.1.3. электрон хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг дээдэлсэн, цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэхэд чиглэгдсэн байх,14.1.4. төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй байх,14.1.5. ард түмэн төрийн үйл ажиллагаанд хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх,14.1.6. электрон засаглалын мэдээллийн тогтолцоо, түүний систем аюулгүй байдлыг хангах,14.1.7. төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлэх үйлчилгээ электрон хэлбэрээр байх нөхцөлийг хангах,
15 дугаар зүйл. Электрон баримт бичгийг хадгалахад тавигдах шаардлага
15.1. Электрон баримт бичгийг хадгалахдаа дараах шаардлагыг хангасан байна.
15.1.1. дахин ашиглах боломжтой байх; 15.1.2. үүсгэсэн, дамжуулсан, хүлээн авсан хэлбэрийг хадгалах; 15.1.3. илгээгч, хүлээн авагч болон үүсгэсэн, хүлээн авсан огноог тодорхойлох.
15.2. Зөвхөн илгээх, хүлээн авах зорилгоор бүтээгдсэн баримт бичиг, тэмдэглэл, мэдээлэлд энэ хуулийн 15.1-д заагдсан шаардлага хамаарахгүй.
16 дугаар зүйл.Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хориглох зүйл.
16.1. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зүйлийг хориглоно.
16.1.1. мэдээллийн системд вирус тараах,16.1.2. мэдээллийн систем дэх баталгаажсан аливаа электрон мэдээлэл, электрон баримтыг өөрчлөх, устгах, хулгайлах,16.1.3. ашиглах хүрээг нь хязгаарласан мэдээлэлд хууль бусаар нэвтрэх,16.1.4. мэдээллийн системийн найдвартай үйл ажиллагааг санаатайгаар алдагдуулах, халдлага зохион байгуулах,16.1.5. мэдээллийн систем, түүний сүлжээг санаатайгаар болон болгоомжгүйгээр эвдэх, гэмтээх, хаах,
ТАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗYЙЛ
17 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага.
17.1. Энэ хуулийн заалтуудыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
18 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
18.1. Энэ хуулийг 2004 оны ... дугаар сарын ... өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.