МАХН-аас нэр дэвших магадлалтай хүмүүс (2004.05.14)

A- A A+
МАХН-аас нэр дэвших магадлалтай хүмүүс (2004.05.14)

МАХН-аас нэр дэвших магадлалтай хүмүүс (2004.05.14)

МАХН-ын Бага хурал тавдугаар сарын 15-нд болно. Тус хурлаар эрх баригч нам 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах юм. Намын дүрмээр бол нэр дэвшихийг хүсэгчид эхлээд аймаг, нийслэлийн бага хурлын босго давдаг. Эндээс тухайн тойрог дээр хамгийн олон санал авсан 1-3 хүнийг намын Бага хурлаар эцэслэн тодруулдаг байна. Гэхдээ МАХН энэ удаа тойрог тус бүр дээр зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлж Бага хуралд оруулахаар төлөвлөж байгаа бололтой.

Аймаг, нийслэлийнхээ хурлын босгыг давж намын Бага хуралд орох эрх авсан, улмаар МАХН-аас 2004 оны сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай болоод байгаа хүмүүсийг “Зууны мэдээ” сонины /¹111/ мэдээлснээр танилцуулж байна.

Жич: Өчигдөр болсон нийслэлийн намын хурлаар хотын тойргуудад нэр дэвшигчдийг тодрууллаа. Хурлын үеэр Элчин сайд Д.Тэрбишдагва УИХ-ын 68 дугаар тойрогт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ганбаатартай, УИХ-ын гишүүн Н.Содномдорж 72 дугаар тойрогт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Р.Амарсайхантай, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргил 74 дүгээр тойрогт Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэчимэгтэй өрсөлдөж олонхийн санал авчээ. Мөн 63 дугаар тойрогт УИХ-ын гишүүн О.Сүрэнтэй хамт Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Р.Рашийн нэр орж иржээ. Гэвч Р.Раш нэрээ татсан байна. Эдгээрээс бусад тойрогт тус бүр нэг хүн нэр дэвшжээ. Харин аймгуудын намын хурлаас олонхийн санал аваагүй /Говь-Алтайд унасан УИХ-ын гишүүн Т.Очирхүү, Сүхбаатарт унасан Хууль зүй дотоод хзргийн сайд Ц.Мөнх-Оргил, Дундговьд унасан Р.Раш/ нарын гурван хүний нэр нийслэлийн намын хуралд орж иржээ.

Харин одоогийн УИХ-ын гишүүдээс Р.Гаваагийн тойрогт сайд Ж.Гүррагчаа, Г.Төртогтохын тойрогт МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, А.Шагдарсүрэнгийн тойрогт нийслэлийн ИТХ-ын даргаТ.Билэгт, Ц.Баасанжавын тойрогт Элчин сайд Д.Тэрбишдагва, Н.Содномдоржийн тойрогт УИХ-ын гишүүн Д.Алтай, С.Төмөрийн тойрогт Н.Содномдорж, Н.Гэрэлсүрэнгийн тойрогт Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргил, А.Базархүүгийн тойрогт Гадаад хэргийн дэд сайд С.Батболд, Д.Мөрөнгийн тойрогт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Энхбаяр нар олонхийн саналаар намын Бага хуралд орохоор болов. Мөн цөөнхийн дөрвөн суудлын нэг болох Б.Эрдэнэбатын сонгогдсон 61 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан өрсөлдөхөөр хотын хурлаас Бага хурал руу "зүглэв".

МАХН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.