Залуучуудын холбоо намуудтай хамтран ажиллана (2004.05.14)
УИХ-д суудалтай намуудтай хамтарч ажиллах болно хэмээн Монголын Залуучуудын Холбооны удирдлагууд мэдэгдэж байна. Тэд уржигдар МАХН-д хамтран ажиллах тухай саналаа өгсөн бол өчигдөр Ардчилсан намын удирдлагуудтай уулзаж энэ тухайгаа мэдэгдсэн байна.
Залуучууд, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, боловсрол гэсэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлттэй байгаа юм байна. Тус холбооны дэргэдэх "Полиси" төвийн судалгаагаар манай залуучуудын 18,9 хувь нь л гэр бүлээ авч явах чадвартай гэнэ. Ажилгүй залуучууд их байгаа бөгөөд тэдний эрэлт, хэрэгцээ хоёр өнөөдөр амьдрал дээр зөрөөд байгаа аж.