Таван нам хамтран сонгуульд оролцохоор шийдлээ (2004.05.14)

A- A A+
Таван нам хамтран сонгуульд оролцохоор шийдлээ (2004.05.14)

Таван нам хамтран сонгуульд оролцохоор шийдлээ (2004.05.14)

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Монголын Эв Нэгдлийн Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Либерал Нам, Монголын Ногоон Намууд үйл ажиллагаагаа нэгтгэж сонгуульд оролцох гэж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Уг хэвлэлийн бага хуралд МУНН-ын тэргүүн Ү.Хүрэлбаатар, ББН-ын тэргүүн Б.Жаргалсайхан, зохицуулагч н.Зоригоо, МЛН-ын тэргүүн Д.Банзрагч нар оролцсон бөгөөд МЭНН, МНН-ын төлөөлөгчид хараахан ирж амжаагүй гэнэ.

Тэд эвсэл байгуулах цаг хугацааны боломжгүй болсон тул энэхүү нэгдлээ хамтын ажиллагаа гэж томъёолж байна. Намууд сонгуульд тус тусдаа мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож, нэр дэвшүүлэх бөгөөд "Улс төрийн гуравдагч хүчин - Шинэ сонголт" уриан дор нэгдэх аж. Нэгэнт үйл ажиллагаагаа уялдуулж байгаагийн хувьд нэг тойрогт нэг л хүний нэрийг дэвшүүлэхээр болжээ. Эдгээр таван намаас нэр дэвшигчид ямар нэгэн эвсэл гэж нэрлэгдэхгүй сонгуулийн саналын хуудсан дээр тус тусын намаараа бичигдэнэ. Харин нам бүрийн мөрийн хөтөлбөрийн гол санаануудыг нэгтгэн 20 зүйл бүхий зорилт боловсруулах юм байна.