Нэр дэвшүүлэх ажил тавдугаар сарын 17-нд дуусна (2004.04.27)
Энэ ажил дөрөвдүгээр сарын 27-нд эхэлж 20 хоног үргэлжлэн тавдугаар сарын 17-нд дуусна. Улс төрийн намаас нэр дэвшигчид ч, бие дааж нэр дэвшигчид ч ялгаагүй энэ хугацаанд амжиж тойргийнхоо хороонд бүртгүүлэх ёстой гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин нэр дэвшигчдийг зургадугаар сарын 3-ны дотор нэгтгэн нийтэд мэдээлэх юм байна.
Тавдугаар сарын 17-ноос хойш намууд нөхөн нэр дэвшүүлэх бололцоотой бөгөөд нөхөн нэр дэвшүүлэх хугацаа зургадугаар сарын 9-нөөс өмнө байх юм байна. Бие даагчид тойргийнхоо 801 ба түүнээс дээш хүний гарын үсгийг цуглуулах төдийгүй тойрогт хамаарагдах нутаг дэвсгэрийн төлөөллийг хамрах шаардлагатай гэнэ.