Парламентад суудалтай намуудын нэвтрүүлгийг зогсоолоо (2004.04.27)

A- A A+
Парламентад суудалтай намуудын нэвтрүүлгийг зогсоолоо (2004.04.27)

Парламентад суудалтай намуудын нэвтрүүлгийг зогсоолоо (2004.04.27)

Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлаад байна. Түүнчлэн 76 тойргийн хороог байгуулж, тэнд ажиллах 678 хүний нэрийг баталсан. Нэг тойргийн хороонд 7-11 хүн ажиллана  Тойргийн хорооны дарга, гишүүдийг томилохдоо намын харьяаллыг харгалзсан гэж  СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлгэх үеэрээ мэдэгдэв. Энэхүү сонгуулийн тойрогт ажиллагсдын 37.5 хувь нь МАХН, 34.7 хувь нь “Эх орон-Ардчилал” эвслийн гишүүд, 26.1 хувь нь нам бусчууд, үлдсэн хувийг нь сонгуульд оролцох бусад намын төлөөлөл эзэлж буй гэнэ.

Мөн СЕХ-ы даргын мэдэгдсэнээр “СЕХ-оос хамаарах ажил үндсэндээ хангагдсан, тойрог, хэсгийн хороодын ажилтнуудад зориулсан сургалт энэ долоо хоногоос эхэлж явагдах” ажээ.

Өнгөрсөн долоо хоногт  Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газраас парламентад суудалтай намуудад олгосон радио, телевизийн цагийг зогсоохыг шаардсан бичгийг СЕХ-нд ирүүлжээ. Уг шаардлагын дагуу өнөөдрөөс эхлэн МҮТВ-ээр явуулдаг парламентад суудалтай намуудын нэвтрүүлгийн зогсоож байгаа гэнэ. Энэ нь нөгөө талдаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудыг аль болох адил тэгш боломжоор хангахад чиглэгдэж байгаа хэрэг аж. Мөн ойрын үед сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны цагийг МРТХЭГ-ын удирдлага, намуудын дарга нартай уулзаж тохирно гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн мэдэгдэв.