Эвслийн намууд сонгуульд оролцох тойргоо тохирчээ (2004.05.05)

A- A A+
Эвслийн намууд сонгуульд оролцох тойргоо тохирчээ (2004.05.05)

Эвслийн намууд сонгуульд оролцох тойргоо тохирчээ (2004.05.05)

“Өдрийн сонины” тавдугаар сарын 5-ны дугаарт /¹108/ мэдээлснээр “Эх орон – Ардчилал” эвслийн намууд энэ удаагийн сонгуульд оролцох тойргийн тохиролцоогоо өчигдөр хийсэн байна. Тус эвсэл УИХ-ын 76 тойрогт нэр дэвшүүлэхээс Ардчилсан Нам 50 тойрогт, Эх орон- МАШСН 21, Иргэний Зориг – Бүгд Найрамдах Нам гурван тойрогт нэр дэвшүүлэхээр болсон байна. Харин УИХ-ын сонгуулийн 41, 54 дүгээр тойрогт аль намаас хэн нэр дэвшихийг тохирох үлджээ. Эвсэлд нэгдсэн намуудын нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх тойргийн тохиролцоонд Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Эх орон – МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зуржээ.