Монгол Улсын Эрчим хүчний засаглалын үнэлгээ судалгааны тайлангийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө

A- A A+
Монгол Улсын Эрчим хүчний засаглалын үнэлгээ судалгааны тайлангийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө

Нээлттэй Нийгэм Форум, Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Төв Евроазийн төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсын Эрчим хүчний засаглалын үнэлгээсудалгааны тайлангийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Эрчим хүчний салбарын засаглалын үнэлгээг (i) зохицуулах үйл явц, (ii) бодлогын үйл явц гэсэн үндсэн хоёр асуудлын хүрээнд хийжээ. Чингэхдээ чадавхи, ил тод байдал, иргэдийн оролцоо, хариуцлагатай байдлыг үнэлэх зорилго бүхий нийт 68 үзүүлэлтэд үнэлгээ өгч судалгааг хийсэн бөгөөд энэхүү уулзалтаар уг судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтаар мөн эрчим хүчний салбарт сайн засаглалыг бий болгоход чиглэсэн зөвлөмжийн талаар ярилцлаа.

Оролцогсод:
УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн (боломжоор) , Эрчим хүчний салбарын төлөөлөгчид, судлаачид, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл

Модератор:
Б. Мөнхсоёл, Нээлттэй Нийгэм Форумын менежер

Судалгааны баг:  

  1. Д.Цэрэнжав, Ил тод байдал сангийн гүйцэтгэх захирал
  2. Г.Пүрэвдорж, Монголын эрчим хүчний ассицацийн ерөнхий н/б дарга
  3. Ж.Доржпүрэв, EEC ХХКзахирал
  4. Б.Бат, МУИС ЭЗС, ЭЗОнолын тэнхимийн багш

Уулзалтын хөтөлбөр:

15.00-15.05

Уулзалтыг нээж үг хэлэх
П.Эрдэнэжаргал
Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал

15.05-15.20

Эрчим хүчний засаглалын судалгааны талаарх олон улсын туршлага
Баходир Хабибов
“Эрчим хүчний засаглалын үнэлгээ” судалгааны зөвлөх

15.20–15.45

“Монгол Улсын Эрчим хүчний засаглалын үнэлгээ” судалгааны тайлангийн танилцуулга
Д.Цэрэнжав
“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч

15.45-16.30

Судалгааны тайлангийн талаарх санал, шүүмж, асуулт, хариулт
Оролцогч тус бүр 2-4 минут

16.30–17.15

Эрчим хүчний салбарт сайн засаглалыг бий болгоход чиглэсэн зөвлөмжийн талаарх хэлэлцүүлэг
Оролцогч тус бүр 2-4 минут

17.15-17.20

Уулзалтыг дүгнэх, хаах
Б. Мөнхсоёл
Нээлттэй Нийгэм Форумын менежер