Нээлттэй Нийгэм Форумаас бэлтгэн хүргэдэг “Хуулийн шүүмж” цувралын энэ удаагийн дугаарт “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг шинжлэн, санал шүүмж боловсрууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан уг хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Ийнхүү нийтийн эрх ашгийг зүй бус нөлөөллөөс хамгаалах, хууль бус үйлдэл, зөрчлийг мэдээлсэн иргэний эрх, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэхүү хуулийн төсөл олон жил яригдсаны эцэст УИХ-д өргөн баригдахаар болоод байна.
Нээлттэй Нийгэм Форумаас боловсруулсан шүүмжид хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл, хэрэгжилтийн явцад үүсэж болзошгүй эрсдэл болон төсөлд анхаарах шаардлагатай бусад гол асуудлыг авч үзлээ. Эдгээр санал, дүгнэлтийг дор тоймлон хүргэж байна. Мэдээллийн сан цэсээс танилцана уу. https://forum.mn/product/611642


