ТББ-уудын санал

A- A A+
ТББ-уудын санал

Парламентын ээлжит сонгуульд оролцож буй улстөрийн намуудад хандан Монголын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн тэргүүлэгчид болон гишүүдээс уриалга гаргасан байна

Энэхүү уриалга “Үнэн” сонины ¹101-д /2004-05-19/ нийтлэгджээ.

Дэлгэрэнгүйгээр үзэх    HTML | PDF

УИХ-ын 2004 оны сонгуульд оролцох улс төрийн намуудад Монгол Бичгийн Нийгэмлэг, Үндэсний Монгол Бичиг Сэргээх сан, Монгол Бичгийн сургалт судалгааны «Ертөнц» төв хамтран ил захидал илгээжээ.

Дэлгэрэнгүйгээр үзэх    HTML | PDF

Монголын Тахир Дутуу Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбооны Удирдах зөвлөл, гишүүн байгууллагуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон сонгогчдод хандан ил захидал илгээсэн байна.

Дэлгэрэнгүйгээр үзэх    HTML | PDF

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд намуудын анхаарлыг хандуулав

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн «Тогтвортой хөгжил» төслийн захиалгаар Монголын эрдэмтдийн багийн боловсруулсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг УИХ-ын сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийн анхааралд толилуулахаар санал болгожээ. /Өдрийн сонины ¹117, 118-т нийтлэгдсэн байна/

Дэлгэрэнгүйгээр үзэх    HTML | PDF

Соёл, жуулчлалын Яамыг шинээр байгуулъя.

Монголын Урлагийн чуулганаас 2004 оны тавдугаар сарын 6-нд УИХ-ын 2004 оны сонгуульд оролцох, улс төрийн намуудад захидал илгээж, төрөөс соёл, урлагийн талаар баримтлах дараахь зарчмыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалсан байна.

Ил захидлыг үзэх    HTML | PDF

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Сонинуудын Холбоо, Монголын Чөлөөт Сонинуудын Холбооноос хамтран сонгуульд оролцох улс төрийн намуудад хандан 2004 оны дөрөвдүгээр сарын 16-нд уриалга гаргажээ.

Бие даасан хараат бус чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчинг сайжруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаашдын хөгжил дэмжлэг хүсч сонгуульд оролцож буй улс төрийн намуудад сонин хэвлэл эрхлэн гаргагчид болон сэтгүүлчдийг төлөөлөн МСОХ хандан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой саналуудыг багтааж өгөхийг уриалж байгаа билээ.

Дэлгэрэнгүйгээр нь үзэх    HTML | PDF

Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар “Эмэгтэй удирдагч” сангаас санал зөвлөмж болгох нь

“Эмэгтэй Удирдагч” сангаас 2004 оны УИХ –ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутагт 140, хотод 300 эмэгтэйчүүдийг хамруулан “Эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд” сэдвээр судалгаа хийн дүгнэлт гаргажээ. Энэхүү судалгаан дээрээ үндэслэн улс төрийн намуудад хандан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эмэгтэйчүүд, хүүхэд болон гэр бүлийн хөгжлийн асуудлаар зөвлөмж боловсруулан 2004 оны дөрөвдүгээр сарын 13 нд хүргүүлсэн байна.

Дэлгэрэнгүйгээр нь үзэх    HTML | PDF

УИХ-ын 2004 оны сонгуульд оролцогч Улс төрийн нам, эвслийн хөтөлбөрт Монголын ажил олгогч, эздийн зүгээс тусгуулахаар санал болгож буй
эдийн  засаг, бизнес, нийгмийн  асуудлаар баримталж  буй  байр суурь

Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч Ажил олгогч эзэд  эдийн засаг, бизнес, нийгмийн асуудлаарх байр сууриа илэрхийлэн 2004 оны УИХ-ын сонгуульд оролцогч нийт улс төрийн нам болон эвслүүдийн  сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа улс төрийн хүчнүүдийн анхааралд  сонордуулах нь зүйтэй гэж Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөл үзсэн билээ. Энэ санал, байр суурийг хангах хэрэгжүүлэх чиглэлээр хөтөлбөрөө гарган сонгуульд оролцох аль ч улс төрийн хүчнийг Монголын ажил олгогч, эзэд дэмжихэд бэлэн байгаагаа үүгээр илэрхийлжээ.

Дэлгэрэнгүйгээр нь үзэх    HTML | PDF

УИХ-ын  2004 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт МҮЭ-үүдийн холбооноос илгээсэн санал

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийгмийн амьдралын бүх хүрээн дэх өөрчлөлт шинэчлэл гүнзгийрч байна. Үндэсний эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байна. Эдгээр нь иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын байдалд зарим эерэг нөлөө үзүүлж байна. Гэвч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд тулгамдаж байгаа улс төрийн шийдэл, бодитой үйл ажиллагаа шаардсан асуудлууд цөөнгүй байна.

Монгол улс буурай хөгжилтэй орнуудын ангилалд хамрагдаж байгаа нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахыг шаардаж байна. Шударга өрсөлдөөн, бүтээмж, хүн хүчний хөгжлийн хүчин зүйлүүдийг бүрэн ашиглаж чадаагүйгээс дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нөөц бололцоог алдаж байна. Хүн амд нийгмийн баялаг шударга бусаар хуваарилагдах болов. Энэ нь орлого хуваарилалтын тэгш бус байдлыг илэрхийлдэг жин коэффициент 1998 онд 0,35 байснаа 2002 онд 0,44 болж өссөнөөр нотлогдож байна. Сүүлийн арав гаруй жилд Засгийн газруудаас удаа дараалан тавьж ирсэн ядуурлын түвшинг бууруулж 10 хувьд хүргэх, амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн тоог 1999 оныхоос 2 дахин бууруулах зорилтууд хэрэгжсэнгүй. Цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн хүний өдөр тутмын хэрэгцээг хангахгүйгээс орлогын ядуурал бодитой оршиж байна.
МҮЭ-үүдийн холбоо нь улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэхийн хамт Улсын Их Хурлын 2004 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт оруулах саналаа боловсруулан 2004 оны гуравдугаар сарын 31 нд олон нийтэд сонордуулжээ.

Дэлгэрэнгүйгээр нь үзэх    HTML | PDF

2004 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудад хандан мөрийн хөтөлбөртөө тусган шийдвэрлэхийг санал болгож буй байгаль орчны тулгамдсан асуудлууд

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2004 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, хүчнүүдэд хандан мөрийн хөтөлбөрт нь тусган шийдвэрлэх байгаль орчны тулгамдсан асуудлын жагсаалтыг гарган олон нийтэд толилуулсан байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан нь 1992 оноос Монголд үйл ажиллагаа явуулж  эхэлсэн бөгөөд 1997 онд Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах албан ёсны, бие даасан төрийн бус байгууллага болон бүртгэгдсэн юм. ДБХС-ийн Монгол дахь Хөтөлбөрийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн  Монгол орны унаган байгалийг хадгалан хамгаалахад онцгой нөлөө бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг  өргөжүүлэх, нэн ховор буюу ховордсон амьтан, ургамлын олон янз байдлыг  хамгаалах, орон нутаг дахь хамгаалалтын захиргаадыг бэхжүүлэх чиглэлээр олон талын бодитой дэмжлэг үзүүлж ажилласан нь зохих үр дүнгээ өгч холбогдох байгууллага, хүмүүсийн  дэмжлэгийг хүлээж байгаа юм. 

Дэлгэрэнгүйгээр нь үзэх    HTML | PDF