Д.Гантуяа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр ба олон түмний хүлээлт
Зөвшилцлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаарх олон түмний хүлээлт аль эрт, бүүр сонгуулийн үеэс л ойлгомжтой байлаа. Энэ бол хоёр гол өрсөлдөгч улстөрийн хүчнүүдийн мөнгө өгөх элдэв амлалт юм. Тэдний энэ хүлээлт нэхэл хатуу байх бололтой.
Н.Лүндэндорж. Эвслийн Засгийн газар ба кабинетийн зарчим
Кабинетийн зарчим бүхий Засгийн газар хэрхэн эвсэх тухай асуудал өнөөдөр Монголын засаг, төрийн тулгамдсан асуудал болоод байна. Одоогийн байдлаар улс төрийн намууд косенсусаар бүгдийг шийднэ гэсэн байр суурь нэлээд давамгайлж байх шиг байна. Зөвшилцөл нь зөвхөн хамтран ажиллах арга болохоос асуудал шийдэх хууль зүйн үндэс хараахан биш юм.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засгийн ухааны доктор Р.Амаржаргал зөвшилцлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн асуудлаар манай порталын асуултад хариуллаа. Тэрбээр 2004 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөж ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Одоогоор бие даагчид аль нэг нам, эвслийн бүлэгт харъяалагдахгүй гэж шийдээд байгаа юм.
Цаашдаа бид сонгуульд ялсан нь чимээгүй өнгөрөөд ялагдсан нь луйвардуулчихлаа гэж дотроо гомдол бухимдлаа тээгээд хоцордог хэвээрээ байх уу? Ер нь сонгуулийн булхай гэж юу вэ? Тиймээс энэ талаар сонгуулийн өмнө 2004 оны 4-5 сард хийсэн судалгаан дээр тулгуурлан саналаа солилцох хүсэлтэй байна.
Ч.Тамир. "Сонгуульд хийсэн дүн шинжилгээ"
МУИС-ийн багш, социологич Ч.Тамирын бичсэн энэ өгүүлэлд саяхан болж өнгөрсөн парламентын сонгуулийн өмнөх нийгэм, сэтгэл зүйн байдал, сонгуульд нөлөөлсөн хүчин зүйлс, сонгуулийн булхайны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
С. Нарангэрэл: Үндсэн хуульд хуйвалдааны замаар халдсаны гай мэдрэгдэж буй нь энэ
УИХ-ын сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдлын талаархи ШУА-ын жинхэнэ гишүүн, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ын тэргүүлэх профессор С.Нарангэрэлийн “Өнөөдөр” сонинд /158 дугаар, 2004-07-07/ өгсөн ярилцлагийг толилуулж байна.
З.Боргил. "Сонгуулийн үр дүн ба хуульчдын тайлбар"
Аль ч нам шууд олонхи болж чадаагүй нөхцөлд Ерөнхий сайдыг хэрхэн томилох вэ гэдэг нь өнөөдөр тун сонирхол татсан асуудал болоод байна. Үүнтэй холбогдуулан манай портал Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг Та бүхэнд толилуулсан. Тэдгээрийг хэрхэн тайлбарлах талаар “Өнөөдөр” сонин 153 дугаартаа зарим хуульчдаас тодруулсан байна.
Р.Эмүжин. “Ард түмэн их эвлэрлийн төрийг сонголоо, харин энэ сонголтод улстөрчид тэнцэх үү?”
Л.Болормаа. “Түүхийн шаргал хуудас дээр шинэхэн бэх үлдээсэн Таны тухай”
УИХ-ын сонгуулиар олон түмний хийсэн сонголт, түүнээс гарч болох үр дагаврууд, ард түмнээс сонгогдсон улстөрчдийн үүрэг хариуцлагын талаар талаар хөндсөн эдгээр нийтлэл “Өнөөдөр” сонины зургадугаар сарын 29-ний 151 дүгээрт нийтлэгдсэн байна.
Ч.Өнөрбаяр. "Намуудын хөтөлбөр дэх хууль, эрх зүйн шинэтгэлийн тухайд"
Эдгээр хоёр нам мөрийн хөтөлбөртөө нэг чухал зүйлийг мартсан бололтой. Төрийн албан хаагчдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэмжээ хязгаарыг нь хуулиар нарийвчлан тогтоож өгөхгүй бол...
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь товчооны захирал Ж.Чимгээгээс тус байгууллагын намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санал болгосон зөвлөмж, түүнийг нь хэрхэн тусгасан талаар манай портал тодруулж ярилцлаа.
Б.Батдорж. “Сонгуулийн нүүдэл”
Сонгуулийн хуулин дахь сонгогчдын шилжих хөдөлгөөнтэй холбоотой хуулийн цоорхойн талаар бичсэн энэ өгүүлэл “Өнөөдөр” сонины 147 дугаарт /2004-06-23/ нийтлэгджээ.
“Эх орон-Ардчилал” эвслийн Сонгуулийн төв штабын дарга, Монгол Улсын сангийн сайд асан П.Цагаан тус эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн олны анхаарлыг татаж байгаа онцлогуудын талаар манай порталд ярилцлага өглөө.
С.Дэмбэрэл: Намууд хоцрогдсон арга барилтай байна
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл өнөөгийн бизнесийн орчин болоод улс төрийн сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрт энэ талаар хэрхэн туссан тухай манай порталын асуултад хариулж байна.
А.Алтантуяа. "Хэвлэлийн Цэцийн гишүүн өөрөө хар PR хийвэл яах вэ?"
УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч М.Сономпил сонгуулийн үеэр ажиллах Хэвлэлийн цэцэд хандан гомдол гаргаад байгаа билээ. Түүний нэр хүндийг гутаасан гэгдэж буй сэтгүүлч Нинжжамц гэгч нь уг цэцийн гишүүн юм. Ийм тохиолдолд Цэц уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай болон тус цэцийн хуралдааны талаар бичсэн уг нийтлэл “Өдрийн сонин”-ы 2004 оны зургадугаар сарын 15-ны 149 дүгээрт нийтлэгдсэн байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Глоб Интернэйшнл” ТББ-тай хамтран Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр 2004 оны УИХ-ын сонгуулийг сурвалжилж нийтэд мэдээлэх үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчмыг баталж, үүнтэй холбоотой гарсан маргаан, гомдлыг шийдвэрлэх зорилгоор Хэвлэлийн цэцийг ажиллуулж байна. Хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөл байдал болон Цэцтэй холбоотой асуудлаар Хэвлэлийн түр цэцийн дарга Ц.Бат-Орших манай порталын асуултад хариулж байна. Одоогоор тус цэц анхны гомдлоо хүлээн аваад байгаа ажээ.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт эдийн засаг, бизнес эрхлэх орчин болон тус холбооноос санал болгосон зөвлөмж, байр суурь хэр туссан талаар манай порталын асуултад хариулж байна.
Монгол Улсын ХХI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зохицуулагч, профессор Д.Дагвадорж улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн асуудал болон тус хөтөлбөрөөс санал болгосон зөвлөмж хэрхэн туссан талаар манай порталын асуултад хариулж байна.
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Н.Батнасантай тус байгууллагаас намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар санал болгосон зөвлөмж, түүнийг нь хэрхэн тусгасан талаар манай портал сайт тодруулж ярилцлаа.
УИХ-ын гишүүн асан Лу.Болд: Гэр бүл хүүхдийн асуудлаар намууд нэгдсэн хөтөлбөртэй болох хэрэгтэй
Монголын нэр хүндтэй эдийн засагч, бизнесменүүдийн нэг, УИХ-ын гишүүн асан, Лувсанвандангийн Болд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гэр бүл, хүүхдийн асуудлаар дэвшүүлсэн зорилтуудтай холбогдууулан шүүмж бичиж “Өдрийн сонин”-д /¹140/ нийтлүүлсэн байна. Тэрбээр гэр бүл, хүүхдийн асуудлаар намууд нэгдсэн нэг хөтөлбөртэй болох хэрэгтэй. Энэ бол сонгуулийн маргааны асуудал биш гэж үзэж байна.
Р.Жаргалант. “Сурталчилгааны хугацааг сунгая”
УИХ-ын сонгууль эхэлмэгц нэр дэвшигчид зам засах, худаг байгуулах гээд олон ажил уралдан амжуулдаг зуршил өнөө жил аанай л давтагдаж буй талаар өгүүлж, сонгуулийн сурталчилгааны хугацааг 75 хоног биш, дөрвөн жил болговол зүгээр юм гэсэн ёж санааг агуулсан энэ өгүүлэл “Өнөөдөр” сонины тавдугаар сарын 31-ний 128 дугаарт нийтлэгдэв.
Олхонууд Шаабар. “Заан хулганатай барьцсан нь”
Сонгуулийн сурталчилгааны тэнцвэрийн талаар өгүүлсэн байна. “Өдрийн сонин”, ¹135. 2004-05-31
Б.Одмаа. “Нэг удаа 100 мянган төгрөг авах уу, сар 10 мянган төгрөг авах уу”
“Эх орон-Ардчилал” эвсэл хүүхэд бүрт сар бүр 10 мянга, МАХН шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг олгоно гэж мөрийн хөтөлбөрүүдэдээ заасан. Эдгээрийг харьцуулсан энэ өгүүлэл “Монголын мэдээ” сонины тавдугаар сарын 27-ны 105 дугаарт нийтлэгдсэн болно.
Б.Батдорж. “Мөнгө битгий нэхээч, бизнесменүүд дүрвэх нь”
Сонгуулийн үеэр гарч буй зарим сөрөг нөлөөлөл, тухайлбал, төрийн ажил алба цалгардах, бизнесийнхэн хандивт дарамтуулах зэргийн талаар өгүүлсэн байна. “Өнөөдөр” сонин, ¹125 /2004-05-27/
УИХ-ын сонгуульд нам нь нэр дэвшүүлээгүй тул бие даан оролцохоор шийдвэрлэсэн зарим хүмүүсийн талаар өгүүлжээ. Тухайлбал, Ардчилсан намын Р.Амаржаргал, Г.Одхүү, Я.Санжмятав, А.Баттөр, МАХН-ын Д.Оюунхорол нар ийм шийдвэр гаргаснаараа ямар эрсдэлд ороод буй талаар “Өнөөдөр” сонин тавдугаар сарын 26-ны 124 дүгээртээ дэлгэрэнгүй мэдээлжээ.
Л.Болормаа. “Халуун сүү, жигнэмэг, и-мэйл хаяг, өхөөрдөм амлалтууд”
УИХ-ын сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрүүд олноо танилцуулагдаж эхлэв. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөгч болох МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёрын олны анхаарлыг татахаар чармайж буй гол амлалтуудын талаар харьцуулалт хийсэн энэ нийтлэл “Өнөөдөр” сонины тавдугаар сарын 25-ны 123 дугаарт нийтлэгдлээ.
А.Алтантуяа. "Итгэлийн мөнгөний талаарх хуулийн төслийг хүлээлгэн өглөө"
“Эх орон-Ардчилал” эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн нэг гол зорилго болох “Итгэлийн мөнгө-Ирээдүй сан”-гийн тухай бичсэн энэ өгүүлэл “Өдрийн сонин”-ы ¹126,127-д нийтлэгдсэн байна. Тус эвсэл сонгуульд ялалт байгуулбал шинэ парламентын хамгийн эхний чуулганаар ийм хуулийн төслийг хэлэлцэн батлах бололтой.
Р.Жаргалант. "Сонгууль - тоглоом биш"
“Өнөөдөр” сонины тавдугаар сарын 22-ний 121 дугаарт нийтлэгдсэн энэ өгүүлэлд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн жижиг намуудын тухай бичжээ.
Б.Янжмаа. "Мөнгөнд барьцаалагдсан улс төр"
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн бизнесийн хүрээнийхэн болон тэд яагаад улс төр рүү хошуурч байгаа талаар бичсэн энэ нийтлэл “Өнөөдөр” сонинд /¹122/ нийтлэгджээ.
Сонгуулийн үеэр олноороо зохин байгууллагддаг шоу болон тэнд оролцогч урлагийнхний үнэ ханшийн талаарх энэхүү дэлгэрэнгүй мэдээлэл “Өнөөдөр” сонины тавдугаар сарын 21-ны 120 дугаарт нийтлэгдсэн байна.
Б.Билиг. "Нэг хүүхдэд мянган төгрөг өгөх үү, 10 мянган хүүхдэд боловсрол олгох уу?"
Боловсролын салбарт МАХН-аас хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх энэ өгүүлэл “Зууны мэдээ” сонины ¹117-д нийтлэгджээ.
Баабар. "Гарт баригдах амлалт"
Ноён Баабарын бичиж, “Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 19-ны 122 дугаарт хэвлүүлсэн энэ нийтлэл; сонгуулийн амлалтууд, тэдгээрийн биелэгдэх боломжийн талаар өгүүлсэн байна.
Р.Жаргалант. "2000 оны сонгуульд нийслэлийн “дөрвөн тойрог” оролцоогүй аж"
Иргэдийн сонгуульд оролцох оролцооны талаар өмнөх сонгуулиудийн байдалд дүн шинжилгээ хийн цаашид анхаарууштай асуудлуудыг хөндсөн энэ өгүүлэл “Өнөөдөр” сонины 2004 оны тавдугаар сарын 19-ны 118 дугаарт хэвлэгджээ.
2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ялах магадлалын талаархи ажиглалт, таамаг бүхий энэ өгүүлэл “Монголын мэдээ” сонинд /2004-05-19. ¹099/ нийтлэгдсэн байна.
Г.Жамьян. "Сонгуульд нэр дэвшинэ гэдэг хорхойгоо дарах гэж чихэр хүлхдэг шиг ажил биш"
“Монголын мэдээ” сонины 99 дүгээрт нийтлэгдсэн энэ өгүүлэл нь өнөө жилийн сонгуульд өрсөлдөх 400 орчим нэр дэвшигчдэд ханджээ. Нэр дэвшигчдийн өөрийн хяналт, амлалт, нийгмийн сэтгэлзүй, сонгуулийн үеэр өрнөдөг элдэв булхайтай үйлдлийн талаар сануулсан байна.
Улс төрийн гурав дахь хүчний намууд, тэдгээрийн УИХ-ын сонгуульд оролцох байр суурийн талаарх энэ эргэцүүлэл “Өнөөдөр” сонины 2004 оны тавдугаар сарын 18-ны117 дугаарт хэвлэгджээ.
Олон тойрогт ширүүн “тулаан” болно
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн дагуу өчигдөр тодорч дууссантай холбогдуулан аль аль тойрогт ямаршуухан өрсөлдөөн үүсч болзошгүй байгаа талаар бичжээ.
Хуучин хууль, “хурган” тойргуудыг халъя
“Өнөөдөр” сонины ¹116-д /2004-05-17/ нийтлэгдсэн энэ нийтлэлд УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэх, тойргуудыг цөөлөх тухай асуудлыг хөнджээ.
МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ч.Тамир. "Улс төрчдийн нэр дэвшилт ба сонгуулийн тойрог"
2004 оны тавдугаар сарын 17-ны өдөр бол улс төрийн намууд нэр дэвшигчдээ тогтсон байх эцсийн хугацаа юм. Сонгуулийн дүн нэр дэвшигчдээсээ ихээхэн хамаарна хэмээн сонгогчид нам, эвслийн шийдвэрийг хүлээж байгаа. Тийм ч учраас өдгөө нам, эвсэл нэр дэвшигчдийн хэрүүлийн алим болоод байгаа 76 тойргийн талаар энэ удаа өгүүлэхээр зорьлоо.
Нэг тойрог 30 сая төгрөгөөр “борложээ”
Энэ тухай нийтлэл “Наймаа ба улс төр” гэсэн гарчигтайгаар “Өнөөдөр” сонины ¹113-т (2004.05.13) нийтлэгджээ.
Р.Эмүжин. "Эвслийн сүүдэрт намууд гундав уу?"
“Өнөөдөр” сонины 2004 оны тавдугаар сарын 11-нд нийтлэгдсэн энэ өгүүлэлд эрх баригч МАХН болон түүний гол өрсөлдөгч улс төрийн хүчин болох “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигчдийг сонгуулийн тойргуудад хуваарилсан байдал болон улс төрийн хүрээнд сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудад үнэлэлт, дүгнэлт хийжээ.
Н.Маргад. "Өрсөлдөгч байхын учир"
УИХ-ын сонгуульд улс төрийн хүчүүдээс нэр дэвшигчдийн дунд өрнөх өрсөлдөөний талаарх энэ нийтлэл “Зууны мэдээ” сонины тавдугаар сарын 8-ны өдрийн ¹106-д хэвлэгджээ.
Б.Батдорж. “Нэр дэвшигчдийн дажин”
Нам, эвсэл сонгуульд нэр дэвшигчдээ зарлах хуулийн хугацаа юу юугүй дөхсөөр. Намууд дотор нэр дэвших өрсөлдөөн туйлдаа хүрч, зарим нөхөд хоорондоо эв эвдэрч, тангараг тасарч буй гэнэ. Нэр дэвшигчдийн дажинг зах зухаас нь сонирхъё.
Энэ өгүүлэл “Өнөөдөр” сонины тавдугаар сарын 7-ны ¹108-д нийтлэгджээ.
Сонгуульд өрсөлдөх субъектууд тодорлоо
Сонгуульд өрсөлдөгч субьектуудын тухай дэлгэрэнгүй өгүүлэл “Өдрийн сонин”-ы 2004 оны дөрөвдүгээр сарын 26-ны 100 дугаарт нийтлэгдсэн байна.
Сонгуулийн кампанийн санхүүжилт, зарцуулалтын асуудлаар өмнөх сонгуулийн жишээ баримтад харьцуулалт хийсэн энэ эргэцүүлэл “Зууны мэдээ” сонины 2004 оны дөрөвдүгээр сарын 24-ны 94 дүгээрт нийтлэгджээ.
А.Баасандорж. "Зарлагатай сонгууль замд гарлаа”
Сонгуулийн өмнөх үйл явц, сонгуулийн зарлагын асуудлаар “Өнөөдөр” сонины дөрөвдүгээр сарын 16-ны 090 дугаарт нийтлэгдсэн тойм өгүүлэл
Д. Гантуяа. "Парламентын уналт уу, бүдгэрэл үү?"
Улс төрийн нам, улс төрчид олон түмний сонирхлыг татахаа больж байгаатай зэрэгцэн сонгуулийн ач холбогдлыг үл тоомсорлох явдал газар авч, эцэстээ сонгуулийн үр дүн тэнэсэн сум шиг хаа ч тусч мэдэхээр байгаа нь бүүр харамсалтай юм. Ардчиллын үнэ цэнэ унаж, түүний оргил болох парламент ийнхүү бүдгэрч буй энэ цаг үед парламент өөрөө өөрийгөө болон түүнийг сонгуулиар шинэ шатанд гаргаж шинэчлэхгүй л бол нөхцөл байдал улам бүр даамжирна. Үүнийг манай улс төрчид, улс төрийн намууд онцгой анхаарч түүнд тохирсон шинэ арга барилыг эрэлхийлэх нь сонгуулийн өмнөх өнөө цагийн гол шаардлага болжээ.
Р. Эмүжин. "Зоос ба "золигийн" улс төр"
“Өнөөдөр” сонины 2004 оны дөрөвдүгээр сарын 13-ны 083 дугаарт сэтгүүлч Р.Эмүжингийн бичсэн энэ нийтлэлд “улсын төсвөөс сонгуульд зориулан гаргах мөнгөнөөс гадна нам хүчнүүд болон нэр дэвшигчдийн зүгээс тойргуудад цацахаар төлөвлөсөн зоосыг” жинлэх буюу мөнгөний хэмжээ хэрхэн өсөх хандлагын талаар сонирхолтой дүгнэлт хийгджээ.