Есөн нам сонгуульд оролцох эрхээ авчээ (2004.04.14)

A- A A+
Есөн нам сонгуульд оролцох эрхээ авчээ (2004.04.14)

Есөн нам сонгуульд оролцох эрхээ авчээ (2004.04.14)

2003 оны аравдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд улс төрийн намуудыг 2004 оны дөрөвдүгээр сарын нэгний дотор шинэчилсэн бүртгэлд хамруулахаар заажээ. Энэ дагуу заасан хугацаанд МАХН, Монголын ногоон нам, МУНН, МҮЭНН, МЛАН, Эх орон-МАШСН, МИАШЛН, Ардчилсан нам, ИЗ-БНН зэрэг есөн улс төрийн хүчин бүртгүүлжээ. Харин Улсын дээд шүүхэд бүртгэлтэй арав гаруй нам бүртгүүлээгүй үлдсэн байна.

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг “Зууны мэдээ” сонины сурвалжлагчийн үлдсэн намууд сонгуульд оролцох боломжтой эсэх талаарх асуултад хариулахдаа “Шинэчилсэн бүртгэл дөрөвдүгээр сарын нэгнээр дууссан. Бүртгүүлээгүй намыг сонгуульд оролцуулах эсэх нь Сонгуулийн ерөнхий хорооны мэдэх асуудал” гэжээ.