Сонгууль ажиглах журмыг баталжээ (2004.04.14)

A- A A+
Сонгууль ажиглах журмыг баталжээ (2004.04.14)

Сонгууль ажиглах журмыг баталжээ (2004.04.14)

Сонгуулийн ерөнхий хороо дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа тус хорооны гишүүдийн ажил, үүргийн хуваарийг шинэчлэн баталж, дэргэдээ санхүүгийн хяналтын орон тооны бус алба байгуулан даргаар нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Үндэсний статистикийн газрын дарга П.Бямбацэрэнг, гишүүнээр мөн хорооны гишүүн, Санхүү, эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарыг тус тус сонгожээ. Хуулийн дагуу уг алба улсын санхүүгийн хяналтын байгууллагын эрх эдэлж, сонгуулийн зардлын сангийн хөдөлгөөнд хяналт тавьж, шаардлагатай бол баримтын шалгалт хийх эрх эдлэх юм байна.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах тухай, Гадаадын ажиглагч УИХ-ын сонгуулийг ажиглах зэрэг журам болон сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой бусад журам, маягт зааврыг шинэчлэн баталлаа гэж Сонгуулийн  ерөнхий хорооны хэвлэлийн төлөелегч мэдээлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах тухай журам

Гадаадын ажиглагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах тухай журам