Монголын Ногоон нам сонгуульд бие даан өрсөлдөнө. (2004.04.16)
Тус намын удирдлага дөрөвдүгээр сарын 15 -нд хэвлэлийн бага хурал хийлгэн сонгуульд бие даан оролцохоо мэдэгджээ. Гэхдээ хэдэн тойрогт нэр дэвшүүлэхээ одоогоор тодорхой шийдээгүй байгаа бололтой. Сонгуульд бие даан оролцсноор намын бодлого, зорилгоо олон нийтэд таниулан сурталчилна. Ирээдүйд байгаль орчны асуудал эдийн засгаас ч дутуугүй анхаарал татаж улс төрийн шийдвэрийг шаардах болно хэмээн дэлхийн ногоонтнууд үзэж байна гэж Монголын ногоон намын дарга Д.Баасандорж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ярьжээ.
Тус нам гурван мянган гишүүн, 12 мянган дэмжигчтэй гэсэн тооцоо байдаг байна.