НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ #11
2009 ОНЫ 3-4 ДҮГЭЭР САРД ШИНЭЭР АВСАН ХҮЧИНТЭЙ ЛИЦЕНЗИЙН ТОО 118-ААР НЭМЭГДЛЭЭ.
2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, Д.Сэнгэлмаа
Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг нэгтгэн гаргаж байгаа билээ. 2009 оны 3, 4 дүгээр сард лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.
Тус оны 3-4 дүгээр сарын байдлыг нийтэд авч үзвэл 118 лиценз шинээр олгогдсон авч 31 лиценз цуцлагдаж, 57 лицензийн хугацаа дуусч, 39 лицензийг буцааж хүлээлгэн өгсөнөөр өөрчлөлт нь эсрэг дүнтэй буюу ашигт малтмалын хүчинтэй лицензийн нийт тоо 9-өөр буурсан байна.
2009 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар нийт 5187 ашигт малтмалын лиценз хүчинтэй байна. Үүнээс 1104 нь ашиглалтын лиценз юм.
ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Хүснэгт 1. Гуравдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Төрөл |
Нийт |
Өмнөговь |
х |
13 |
Дорнод |
х |
7 |
Говь-Алтай |
х |
7 |
Дорноговь |
х |
6 |
Дундговь |
х |
5 |
3 сард Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгаас бусад 4 сард Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай аймгаас бусад бүх аймаг мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогджээ.
Хүснэгт 2. Дөрөвдүгээр сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Ашиглалтын |
Хайгуулын |
Нийт |
Дорнод |
|
10 |
10 |
Сүхбаатар |
|
9 |
9 |
Ховд |
|
6 |
6 |
Дорноговь |
|
6 |
6 |
Төв |
1 |
3 |
4 |
3 дугаар сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн талбайн хэмжээ 499,802 га бөгөөд 4 дүгээр сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 529,948 га, үүний 0.3 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. Шинээр олгогдсон лицензийн хамрах нийт талбайг нь өмнөх 2 дугаар сарынхтай харьцуулахад 3 дугаар сард 10.2 хувиар өссөн дүнтэй байна. Хамгийн том талбай бүхий 10 лицензийг Хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3 . Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 5 лиценз /3 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн |
Дорнод |
Матад |
Мэнэнгийн цагаан хоолой |
Камекомонгол |
124737 |
Дорноговь |
Өргөн |
Нутгийн толгод |
Говьмарал |
46754 |
Говь-Алтай |
Бугат |
Сэрвэн |
Ньюсентури девелопментс |
34950 |
Сүхбаатар |
Сүхбаатар |
Цагаан залаат |
Сүмбэрхудаг |
32633 |
Өмнөговь |
Баян-Овоо |
Улаан толгойн шанд |
Мандал-Өргөх |
26408 |
Хүснэгт 4. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 5 лиценз /4 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн хэмжээ |
Ховд |
Дарви |
Дэгнүүлт |
Алтанрио монголия |
40885 |
Сүхбаатар |
Асгат |
Шивээт |
Аревамонгол |
40805 |
Дорнод |
Матад |
Бухт-1 |
Пенинсуламайнинг |
37432 |
Баян-Өлгий |
Толбо |
Баянэнгэр |
Форум-Инвест |
34886 |
Өмнөговь |
Ханбогд |
Майхан-Улаан-3 |
Түмэн-Анур |
31656 |
Гурав, дөрөвдүгээр сард нийт ашиглалтын 6 лиценз олгогдсоноос хамгийн олон буюу 3 нь нүүрс, барилгын материал 2, жонш 1-ийг олборлох зөвшөөрлүүд байна. Энэ удаад нүүрс олборлох зөвшөөрөл илүү олон хувийг эзэлж байгааг харж болохоор байна.
Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 5-т үзүүлэв.
Хүснэгт 5 . 2009 оны гуравдугаар сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
1 |
58 |
Нийт талбай |
705 |
499097 |
Хамгийн их талбай |
705 |
124737 |
Хамгийн бага талбай |
705 |
11 |
Дундаж талбай |
705 |
8605.12 |
Хүснэгт 6. 2009 оны дөрөвдүгээр сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
5 |
54 |
Нийт талбай |
1631 |
528317 |
Хамгийн их талбай |
791 |
40885 |
Хамгийн бага талбай |
39 |
10 |
Дундаж талбай |
326.2 |
9783.64 |
Гурав, дөрөвдүгээр сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 5 сумдын жагсаалтыг Хүснэгт 7-т үзүүлэв.
Хүснэгт 7 . Гуравдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай |
Лицензийн тоо |
Матад |
Дорнод |
148573 |
3 |
Баян-Овоо |
Өмнөговь |
49265 |
4 |
Өргөн |
Дорноговь |
46754 |
1 |
Бугат |
Говь-Алтай |
34950 |
1 |
Сүхбаатар |
Сүхбаатар |
34610 |
2 |
Гуравдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумаар Дорнод аймгийн Матад сум 3 лицензтэйгээр тэргүүлж байгаа бөгөөд тус суманд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Камекомонгол ХХК /Люксембург/ хайгуулын 2 лиценз, Жорчидай ХХК /монгол/ 1 хайгуулын лиценз авчээ.
Хүснэгт 8. Дөрөвдүгээр сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай (га) |
Лицензийн тоо |
Матад |
Дорнод |
96472 |
4 |
Дарви |
Ховд |
40885 |
1 |
Асгат |
Сүхбаатар |
40805 |
1 |
Толбо |
Баян-Өлгий |
34886 |
1 |
Ханбогд |
Өмнөговь |
31656 |
1 |
Хөлөнбуйр |
Дорнод |
27109 |
1 |
Эрдэнэцагаан |
Сүхбаатар |
24546 |
2 |
Хүснэгт 9. Хамгийн олон лиценз гуравдугаар сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лицензийн тоо |
Нийт талбай |
Мандал-Өргөх |
6 |
53070 |
Ньюсентури девелопментс |
3 |
55746 |
Бигэрхайрхан |
3 |
9845 |
Алтайлэнд рисорсэс |
3 |
15459 |
Хангайлэнд |
3 |
24628 |
Хамгийн олон лиценз 3 дугаар сард шинээр авсан компанийн жагсаалтын нэгд бичигдсэн Мандал-Өргөх ХХК-ийн авсан хайгуулын 6 лиценз нь бүгд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон байна.
Хүснэгт 10. Хамгийн олон лиценз дөрөвдүгээр сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лицензийн тоо |
Нийт талбай (га) |
Кэй Эйч Ди |
3 |
12933 |
Алтанрио монголия |
2 |
54642 |
Монголсанчуан |
2 |
49130 |
Говиекслэнд монголия |
2 |
16391 |
Голденгоблет |
2 |
37656 |
Хотгор-Уул |
2 |
6297 |
Сентеррагоулд монголия |
2 |
28297 |
Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 11-д танилцуулж байна.
Хүснэгт 11 . Гуравдугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Этранс |
Төв |
Баянцагаан |
Тэвш нуур |
бар/м |
705 |
Хүснэгт 12. Дөрөвдүгээр сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Рэдхилмонголия |
Сэлэнгэ |
Түшиг |
Улаан овоо |
нүүрс |
355 |
Хангихүдэр |
Дорноговь |
Хатанбулаг |
Агар-уул |
нүүрс |
365.63 |
Бушуо-Уул |
Дорноговь |
Айраг |
Эмэний хүрэн өндөр |
жонш |
80.3 |
Хотгоршанага |
Увс |
Бөхмөрөн |
Шанага |
нүүрс |
790.51 |
Бууралын ар булаг |
Төв |
Алтанбулаг |
Бөхөг хөндий-1 |
бар/м |
38.63 |
ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Гурав, дөрөвдүгээр сард нийт 50 сумын нутгийг хамарсан 70 лиценз, үүнээс ашиглалтын хорин лиценз шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрийг 5-ыг хэсэгчлэн бусдыг нь бүхэлд нь шилжүүлжээ. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 13-д үзүүлэв.
Хүснэгт 13 . Дөрөвдүгээр сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лиц тоо |
Шилжүүлэн авагч |
Лиц тоо |
Айвенхоу майнз монголия инк |
12 |
Засагчандмань |
11 |
Чингисхаан голд |
6 |
Спейшлмайнз |
6 |
Энержит |
4 |
Хүчжэнкай |
4 |
Оторын булаг |
3 |
Полоресорсез |
4 |
Азиагоулд монголиа |
3 |
Мөнхлевра |
3 |
ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Гурав, дөрөвдүгээр сард нийт 127 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан, буцааж хүлээлгэн өгсөн байна. Эдгээрээс 4 дүгээр сард 15 лицензийг сунгуулаагүй учраас 39 лицензийг төлбөр төлөөгүй учраас цуцалсан хийгээд харин нэг лиценз АМШХ-ийн 56.1.5 -аар цуцлагдсан байна.
ДҮН: ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ
2009 оны 3-4 дүгээр сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 14-д үзүүлэв.
Хүснэгт 14. 2009 оны гурав дөрөвдүгээр сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм
¹ |
Лиценз |
Сар | |||
1 |
2 |
3 |
4 | ||
1 |
Шинэ |
77 |
55 |
59 |
59 |
2 |
Шилжсэн |
86 |
21 |
4 |
66 |
3 |
Сунгасан |
58 |
28 |
58 |
21 |
4 |
Цуцалсан |
14 |
13 |
0 |
31 |
5 |
Дууссан |
104 |
7 |
59 |
37 |
6 |
Өөрчлөлт |
-41 |
35 |
0 |
-9 |
Лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг гаргаж өгсөн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтэст талархал илэрхийлье.
Энэхүү лавлагаатай холбооотой асуудлаар [email protected] имэйл хаягаар хандана уу
Хувьцаагаа Хятадын компанид зарах гэсэн Вестерн Проспекторын ураны хайгуулын лицензийг түдгэлзүүлэв
Монгол Улсад одоогоор илрээд байгаа ураны хамгийн том нөөц нь Дорнодын бүлэг ордод агуулагдаж байгаа ба энэ бүлэг орд нь Дорнот, Мардай, Гурванбулаг гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Эдгээр орд газрыг гурвууланг нь УИХ-ын тогтоолоор стратегийн ордын жагсаалтад оруулсан билээ. Энэ дотор Эмээлт Овоо сав газарт хамаардаг Гурванбулагийн ордын эргэн тойронд өрнөж үйл явдлын талаар энд танилцуулж байна.
Анх 1975-1989 онуудад Зөвлөлтийн мэргэжилтнүүд хайгуул олборлолтын ажил хийж, тус ордын нөөцийг тогтоож байсан байна. Хожим 2004 оноос Канадын Бритиш Коломбия мужийн Ванкувер хотод төвтөй Вестерн Проспектор корпораци нь Эмээлт овоо төслийн хүрээнд илрээд буй дээрх хэд хэдэн ураны орд газрын хайгуулын лицензүүдийг эзэмших болсон байна. Ингэхдээ Вестерн Проспектор Эмээлт Майнз, Вестерн Проспектор Монгол хэмээх хоёр компани байгуулж, Эмээлт Овоо хавьцаа 11 лиценз эзэмших болсон. Түүнчлэн Адамас Майнинг хэмээх компанийн эзэмшдэг нэг лицензийн талбайд Вестерн хайгуулийн ажил гүйцэтгэснээр тус лицензид хамаарах төслийн 70 хувийг эзэмших болсон байна. Вестерн-ийнхэн 2004 онд геофизикийн хайгуул хийсний дараа 2005-06 онд Гурванбулаг-ийн орд газар дахь хайгуулын ажлын хүрээнд ойролцоогоор 48500 метр 207 ширхэг гүн өрөмдлөгийн ажил хийж нөөцийг дахин бие даан тогтоосон байна. Энэ гүн өрөмдлөгийн 70%-ийг Гурванбулаг-ийн орд газарт хийсэн. Ингэснээр зөвхөн Гурванбулагийн Төв ордын дахин судалж тогтоогдсон баялгийн хэмжээ л гэхэд 0.22%-ийн агуулгатай 2.83 сая тонн хүдэрт 13.6 сая фунт ураны исэл агуулсан гэж тогтоожээ.
2009 оны 3 сарын 25-нд Хятадын үндэсний цөмийн корпораци 74 хувийг нь эзэмшдэг Си-Эн-Эн-Си Интернэшнл (CNNC International) компани Вестерн Проспектор компанийн нээлттэй арилжигдаж буй бүх энгийн хувьцааг зах зээлийнхээс хавьгүй илүү үнээр авах санал гаргасныг Вестерн мэдээлжээ. 3 сарын 24-нд 0,37 долларын ханштай байсан нэг хувьцааг 0,56 доллараар авах энэхүү санал нь нийт хувьцааг 31 сая ам.доллараар үнэлж байгаа хэрэг бөгөөд ийм ашигтай саналыг Вестернийн захирлуудын зөвлөл дэмжжээ.
2009 оны 4 сарын 14-нд Вестерн Проспекторын Хэвлэл мэдээллийн албаны мэдээлсэнээр Монголын цөмийн эрчим хүчний агентлагийн байцаагчийн илрүүлсэн зөрчлийн улмаас Вестерн Проспекторын салбар компани болох Эмээлт Майнз ХХК-ийн Гурванбулагийн орд газрыг хамрах гол хоёр лиценз болох 7685X болон 4969X дугаартай хайгуулын лицензийг гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг Ашигт малтмалын газраас ирүүлсэн байна. Хэрэв Вестерн тухайн зөрчлийг залруулах талаар Монголын цөмийн эрчим хүчний агентлагийн байцаагчийн шаардлагыг хангаж чадахгүй бол Вестернийн 7685X болон 4969X лицензүүд хүчингүй болох магадлалтай юм байна. Ашигт малтмалын газраас Вестерн Проспектор Групп ХХК-д 2009 оны 4 сарын 13-нд ирүүлсэн 6-778 тоот албан бичигт мэдэгдсэнээр бол “Вестерн Проспектор компани нь Монгол Улсад бүртгэлтэй Эмээлт Майнз ХХК-ийн хувьцааны 90%-ийг эзэмшдэг” гээд Цөмийн эрчим хүчний агентлагийн Улсын байцаагчийн 2009 оны 4 сарын 10-ны 02/03/01-2009 дугаартай тайлан мөн Монгол Улсын 1993 оны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.1,13.2, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-ыг үндэслэн Эмээлт Майнз ХХК-ийн дээрх хоёр лицензийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн зардал, стратегийн ордуудын талаар гаргасан УИХ-ын шийдвэрийг судалж, зөрчлийг арилган, хайгуулын лицензийг шинэчлэх тал дээр Ашигт малтмалын газартай хамтран ажиллах ёстой” гэж мэдэгджээ.
Эмээлт Майнз-ын дээрх лицензүүд нь Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун болон Сэргэлэн сумын Арбулаг, Улаан нуур хэмээх газрыг хамардаг байна.
Вестерн Проспектор Групп ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын лиценз | |||||||||
¹ |
Лицензийн |
Төрөл |
Олгосон он |
Талбай |
Аймаг |
Сум |
Газрын нэр | ||
1 |
9353 |
х |
2/23/2005 |
5789 |
Дорнод |
Баяндун |
Хүрээт нуур | ||
2 |
9353 |
х |
2/23/2005 |
46965 |
Дорнод |
Сэргэлэн |
Хүрээт нуур | ||
3 |
9353 |
х |
2/23/2005 |
57 |
Дорнод |
Цагаан-Овоо |
Хүрээт нуур | ||
4 |
9363 |
х |
3/7/2005 |
25308 |
Дорнод |
Дашбалбар |
Угтам уул | ||
5 |
9363 |
х |
3/7/2005 |
9631 |
Дорнод |
Баяндун |
Угтам уул | ||
6 |
9528 |
х |
3/31/2005 |
5574 |
Дорнод |
Баянтүмэн |
Чойбалсан-1 | ||
7 |
9352 |
х |
2/23/2005 |
5035 |
Төв |
Баяндэлгэр |
Зүүн бага нуур-2 | ||
8 |
10492 |
х |
9/22/2005 |
8584 |
Төв |
Баяндэлгэр |
Баруун Багануур | ||
9 |
10818 |
х |
11/16/2005 |
2252 |
Төв |
Баян |
Багахангай-2 | ||
10 |
10972 |
х |
12/20/2005 |
4950 |
Төв |
Баян |
Багахангай-3 | ||
Эмээлт Майнз ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын болон ашиглалтын лиценз | |||||||||
¹ |
Лицензийн |
Төрөл |
Олгосон он |
Талбай |
Аймаг |
Сум |
Газрын нэр | ||
11 |
9107 |
а нүүрс |
1/7/2005 |
95 |
Дорнод |
Баянтүмэн |
Баянбулаг-2 | ||
12 |
4846 |
х |
9/5/2002 |
2990 |
Дорнод |
Дашбалбар |
Бүрд | ||
13 |
4846 |
х |
9/5/2002 |
2763 |
Дорнод |
Баяндун |
Бүрд | ||
14 |
4969 |
х |
10/8/2002 |
63 |
Дорнод |
Дашбалбар |
Улааннуур-2 | ||
15 |
4969 |
х |
10/8/2002 |
3164 |
Дорнод |
Баяндун |
Улааннуур-2 | ||
16 |
4969 |
х |
10/8/2002 |
3524 |
Дорнод |
Сэргэлэн |
Улааннуур-2 | ||
17 |
4970 |
х |
10/8/2002 |
7505 |
Дорнод |
Баяндун |
Улаан нуур-1 | ||
18 |
4970 |
х |
10/8/2002 |
3415 |
Дорнод |
Сэргэлэн |
Улаан нуур-1 | ||
19 |
4974 |
х |
10/8/2002 |
14111 |
Дорнод |
Дашбалбар |
Улаан нуур-3 | ||
20 |
6995 |
х |
2/25/2004 |
1017 |
Дорнод |
Баяндун |
Булагтай | ||
21 |
7023 |
х |
3/4/2004 |
929 |
Дорнод |
Дашбалбар |
Байшинтийн ухаа | ||
22 |
7023 |
х |
3/4/2004 |
12033 |
Дорнод |
Гурванзагал |
Байшинтийн ухаа | ||
23 |
7405 |
х |
5/7/2004 |
1031 |
Дорнод |
Сэргэлэн |
Далан харын булаг | ||
24 |
7685 |
х |
6/10/2004 |
7254 |
Дорнод |
Баяндун |
Ар булаг | ||
25 |
9106 |
х |
1/7/2005 |
230 |
Дорнод |
Баянтүмэн |
Баянбулаг-1 | ||
26 |
9283 |
х |
2/11/2005 |
127 |
Дорнод |
Дашбалбар |
Дашбалбар-2 |
Жич: Тодруулсан нь түдгэлзүүлсэн лиценз болно.
Мэдээллийн эх сурвалж: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмалын газар