Оффис менежерийн ажлын байранд урьж байна

A- A A+
Оффис менежерийн ажлын байранд урьж байна

Оффис менежер нь дараах үндсэн чиг үүрэг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  1. Оффисын өдөр тутмын аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хэвийн ажиллагааг хангах
  2. Оффисын барилгын засвар үйлчилгээ, тохижилт хариуцах
  3. Байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн календар төлөвлөгөөг эрхлэх
  4. Байгууллагын дотоод зөвлөгөөн зохион байгуулах, гадаад арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих
  5. Байгууллагын бичиг хэрэг хөтлөх
  6. Байгууллагын угтах үйлчилгээ, утас, цахим шуудан хариуцах
  7. Захиргааны зардлын төсөв, төлбөр хариуцах
  8. Байгууллагын бүртгэл болон үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх
  9. Гүйцэтгэх удирдлагад дэмжлэг үзүүлэх зэрэг болно

Оффис менежер нь дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  1. Бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Оффис менежмент, захиргаа, хүний нөөцийн ажлын туршлагатай;
  3. Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх болон харилцааны ур чадвартай;
  4. Оффис орчны програм хангамж, тоног төхөөрөмж хэрэглэх чадвартай;
  5. Бичгийн болон ярианы англи хэлний дундаж болон түүнээс дээш чадвартай байх.

Өргөдөл гаргах журам:

Сонирхсон ажил горилогчид дараах материалыг бүрдүүлэн 2025 оны 4 сарын 24-ны 18:00 цагаас өмнө [email protected] хаягаар ирүүлнэ үү.

  • Албан хүсэлт (Cover letter): Ажлын байранд сонирхолтой байгаа шалтгаанаа тайлбарласан өргөдөл
  • Хувийн намтар (CV/Resume)
  • 1-2 хүний лавлагаа (Reference): Өмнөх ажил олгогчийн холбоо барих мэдээлэл