Ардчилсан нам 51 тойрогт нэр дэвшүүлнэ (2004-04-19)

A- A A+
Ардчилсан нам 51 тойрогт нэр дэвшүүлнэ (2004-04-19)

Ардчилсан нам 51 тойрогт нэр дэвшүүлнэ (2004-04-19)

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурал өнгөрсөн бямба гаригт хуралдаж, тус намаас 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журам, Эх орон-МАШСН, ИЗ-БНН-тай тохироод байсан квотын зарчим, “Эх орон – Ардчилал” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.

Ардчилсан намын дарга М.Энхсайханы “Өнөөдөр” сонины сурвалжлагчид ярьснаас үзэхэд тус нам УИХ-ын сонгуулийн 51 тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Хамгийн өндөр нэр хүндтэй нэр дэвшигчийг зөвшилцлийн замаар тухайн аймаг, дүүргийн Ардчилсан намын  хорооны хурлаас шийдвэр гарган тодруулах юм байна.

“Эх орон – Ардчилал” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тус намын Үндэсний зөвлөлдөх хороо сайшаан хүлээн авчээ. Энэхүү хөтөлбөрийг эвсэлд орсон Эх орон-МАШСН, ИЗ-БНН тус тус дэмжсэний дараа олон нийтэд танилцуулагдах ажээ. Тэрчлэн аль тойрогт аль нам нэр дэвшүүлэхээ эвслийн намууд удахгүй ярилцаж тохирох юм байна.