Гурван нам СЕХ-нд бүртгүүлжээ (2004.04.20)
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 19-нд болж 2004 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн МАХН, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын либерал намуудыг албан ёсоор бүртгэсэн байна. Хуульд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлэх хугацаа энэ сарын 21-ны өдрөөр тасалбар болох юм.